“Galaxy car cinema” ирэх жилийг хүртэл дахин үзвэр гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

“Galaxy car cinema” ирэх жилийг хүртэл дахин үзвэр гаргахгүй

“Galaxy car cinema” ирэх жилийг хүртэл дахин үзвэр гаргахгүй

Нийслэлийн иргэдийн сонирхлыг ихээхэн татсан машинтай кино театр цахим орчинд олны анхаарлыг багагүй татаж, долдугаар сард нээлтээ хийсэн. Үзвэр үйлчилгээний газруудын үүд хаалга хаалттай учраас уг үйлчилгээ олон хүний сонирхлыг татсан ч нээлтээ хийгээд хоёр хоноод хаагдсан. Учир нь тэднийг цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж олон хүн цуглуулахгүй байх хариуцлагын гэрээ болон Нийслэлийн онгцой комиссын шийдвэрийг зөрчсөн хэмээн дүгнэж цагдаагийн байгууллага үйл ажиллагааг нь зогсоосон билээ.

Эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодсон ч задгай талбайд том дэлгэц, хувийн унаагаараа үйлчлүүлэх нь халдвар хамгааллын ямар дэглэм зөрчиж буй нь тодорхойгүй байгаа талаар иргэд хэлж байв. Тасалбарын үнэ нь нэг автомашинд хэдэн хүн байсан ч 20-25 мянган төгрөгөөр үйлчилсэн нь Covid-19-ийн нөхцөлд эдийн засгийн хувьд ч боломжийн байсан. Мэдээж оюуны өмчийн уран бүтээлийг дур мэдэн гаргах боломжгүй учир зохих хөлс төлж үзэх нь зүйн хэрэг.

ТУХАЙН ҮЕД “GALAXY CAR CINEMA” ЭВЕНТИЙГ САНААЧЛАГЧ Б.ТАЙВАНБАТ:

-Хоёрдугаар сард анх санаагаа олж, найзтайгаа хоёулаа хамтарч энэ үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьсон. Уг нь зургаан сард эвентээ зохион байгуулж эхлэх төлөвлөгөөтэй байсан. Залуус оройн цагаар хий дэмий хотоор сэлгүүцэж байснаас үзвэр үзэж, кино театр нээгдээгүй үед автомашиндаа тухлан шинэ кинонууд үзэх боломж манай улсад дутагдалтай байгааг олж харсан. Шаардлагатай техник, хэрэгслүүдээ урдаас захиалсан ч хойшилж байгаад саяхан ирсэн. Тоног төхөөрөмжөө авч ирээд, үйл ажиллагаагаа эхлэхийг зорьсон. Гэвч Улаанбаатарт хориглосон учраас бусад боломжтой аймгуудад очих төлөвлөгөөтэй байна гэсэн юм.

Машинтай кино театрын үйлчилгээг нэвтрүүлсэн залуус үүний дараа Дархан, Эрдэнэтийн иргэдэд үзвэрээ үзүүлсэн. Саяхан нийслэлд дахин үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж үзвэрээ гаргахгүй байх шийдвэрт хүрчээ. Тиймээс “Galaxy car cinema” ирэх жилийг хүртэл задгай талбайд кино үзвэр гаргахгүй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж