Сонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүрэгт 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад ороод удаагүй байна. Энэ эмнэлэг нь тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай бөгөөд 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт 2021 оны наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дараах эмчилгээнүүдийг хийж эхлээд байгаа юм.
  • Элэгний хорт хавдрын түлэх эмчилгээг зургаан хүнд
  • Бамбай булчирхайн хоргүй зангилааг түлэх эмчилгээг гурван хүнд
  • Умайн хоргүй хавдрын түлэх эмчилгээг нэг хүнд тус тус хийсэн.
Мөн "Radiofrequency ablation" эмчилгээг анх 2008 оноос Хавдар судлалын үндэсний төв элэгний хортой хавдрын эмчилгээнд Монголд анх удаа нэвтрүүлсэн байна. Өнгөрөгч 2018 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлэг, НААГ-т уг эмчилгээг бамбайн хоргүй зангилаа, эмэгтэйчүүдийн хоргүй хавдрын практикт нэвтрүүлсэн.
Одоогоор ХСҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ -үүдэд уг эмчилгээ хийгддэг ба дүүргийн эмнэлгийн хэмжээнд анх удаагаа Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг хийж эхлээд байна. Бид АНУ, ХБНГУ, БНСУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмж, олон улсын стандартыг хангасан мэс заслын өрөөнд өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг СХНЭ-ийн мэс заслын тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ.
Уг эмчилгээний давуу тал:
  • Элэгний эрт үеийн хорт хавдрын эмчилгээнд мэс засал эмчилгээтэй адил үр дүнтэй
  • Дахин дараагийн эмчилгээ хийгдэх боломжтой
  • Эмчлүүлэгчийн биеийн байдлаас хамааран хагалгаанд орох боломжгүй, эсвэл эмчлүүлэгч хагалгаа хийлгэх хүсэлгүй үед хийх боломжтой
  • Ерөнхий унтуулга шаардахгүй, хэсгийн мэдээ алдуулалтан дор
  • Зүслэг хийгдэхгүй, сорвигүй эдгэнэ
  • Хэт авиа, КТГ шинжилгээний хяналтан доор
  • Эмчлүүлэгч эмнэлэгт олон хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, ажилбарын маргаашаас энгийн дэглэмд орж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж