Беларусийн сөрөг хүчний төлөөлөгч 11 жилийн ял сонсов

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Беларусийн сөрөг хүчний төлөөлөгч 11 жилийн ял сонсов

Беларусийн сөрөг хүчний төлөөлөгч 11 жилийн ял сонсов

Бяларусийн шүүх өчигдөр (2021.09.06) сөрөг хүчний төлөөлөгч Мариа Колесниковад 11 жил шоронд хорих ял сонсголоо. Тэрбээр өнгөрсөн жил болсон сонгуулийн дараа Ерөнхийлөгч Алексей Лукашенкогийн эсрэг жагсаал зохион байгуулсан нь ял сонсох шалтгаан болжээ.

Түүнээс гадна сөрөг хүчний идэвхтэн Максим Знак түүнтэй хамт хэт туйлширсан, хуйвалдсан, төрийн эрхийг Үндсэн хуульд харш аргаар булаахаар оролдсон зэрэг хэрэгт буруутгагдан шийтгүүлсэн аж. Шүүх хурал нийслэл Минск хотод хаалттай болжээ. Знак 10 жил хорих ял сонссон байна.

Хөгжимчин асан Колесникова бол өнгөрсөн жил Лукашенког эрэгтэй өрсөлдөгчдөө сонгуульд өрсөлдөхийг хориглосноос эхлэн эсэргүүцлээ илэрхийлсэн гурван эмэгтэйн нэг юм. Тэр гурван эмэгтэй Беларусийн эсэргүүцлийн жагсагчдын нүүр царай болж, хэдэн мянган иргэдийг уриалсан юм.

Өнгөрсөн жил өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр эрх баригч нар Колесниковаг барьж, хил дээр аваачиж, эргэж ирэлгүйгээр явахыг тушаасан байна. Харин тэрбээр паспортоо урж, эх орондоо үлдэхээр шийджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж