Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллагын Ерөнхий захиралтай уулзав

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллагын Ерөнхий захиралтай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 6-ны өдөр Вена дахь НҮБ-ын салбар төвд зочилж, НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал Ли Ёнгтой уулзалт хийлээ.

Манай улсын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, хүрээлэн буй орчны салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ЮНИДО-той хамтран төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, тодорхой үр дүн гарч байгааг УИХ-ын дарга сайшаав.

Дэлхийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгуулагатай хамтран үйлдвэрлэлийн хөгжил, экспортыг дэмжих чиглэлээр Монгол Улсын хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд ЮНИДО хувь нэмрээ оруулж байгааг Ерөнхий захирал Ли Ёнг дурдаад “Экспортыг дэмжих төсөл (EDP)”-ийн “Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах” төсөл нь хамтын ажиллагааны шинэ боломж юм гэдгийг онцоллоо.

“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах нэгдсэн парк/бүс байгуулахад үзүүлэх дэмжлэг-3 үе шаттай” төсөл, “Хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн кластерт ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг дэмжих төсөл”-ийг манай улс ЮНИДО-той хамтран хэрэгжүүлж эхлэхээр тохиролцоод байгаа бөгөөд тэдгээрийг үр дүнтэй шуурхай хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ талууд уулзалтын үеэр нотлов.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо болох “Парламентын дарга нарын дэлхийн V бага хурал”-д оролцох юм.

Эх сурвалж: PARLIAMENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж