Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од гэгч өнөөдөр /2021.09.07/ мэдээлэл хийж авлигын эсрэг аян зохион байгуулахаа зарлав. Тэрбээр "Авлигыг таслан зогсоох цаг нь болсон тул МЗХ-ноос санаачилга гаргаж, аян эхлүүлж байгаа юм. Авлига авсан нь баримтаар болон шүүхээр тогтоогдсон хүмүүсийг нийгэм даяар жигшүүлэх үйл ажиллагааг МЗХ-ноос явуулна" гэв. МЗХ-ноос АТГ-тай хамтарч ажиллах хүсэлтээ явуулсан гэнэ. Улсын хэмжээнд хуулийн сургалт явуулж буй их сургууль, Хууль зүйн яам, хувийн хэвшлийн байгууллагуудад хамтарч ажиллах албан бичгээ хүргүүлсэн юм байх. Төрийн бус байгууллагын тэргүүн гэдгээ мартсан уу аль эсвэл шинэ цагийн "До" болохоор шийдсэн үү, ямар ч байсан МЗХ-ноос авлигачдыг жигшүүлэхийн тулд нийгэм даяар хэн нэгнийг матарлах гэнэ. Хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэмд гэмт хэрэгтэнд ч гишгэх газар хэрэгтэй. Гэтэл МАН-ын шинэ үеийн хурган коммунистууд эргээд 1937 оныг санагдуулам мэдээлэл хийх нь айдас, хүйдэс төрүүлж байна. Нэртэйгээр нь үр хүүхдийг нь сургууль, цэцэрлэгээс хойж, нутаг заагаад явуулна гэх нь холгүй мэдээлэл хийж байгаа МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од бол ердөө нэг төрийн бус байгууллагыг л толгойлдог хүн шүү дээ. Гэтэл бусдыг бид матарламаар байна гээд хүний эрхэнд халдахыг хүсээд сууж байгаа нь Монголд хууль гажуудсаны илрэл.
Авлига бол Монголын хамгийн том асуудал болсон нь үнэн. Төрийн доод шатнаас эхлээд дээд шат хүртлээ авлигад идэгдсэн. Зарим нэг хүн авлигад авсан ам.доллараа оймсондоо нуугаад баригдсан тохиолдол бий. Гэхдээ тухайн хүн авлига авсан эсэхийг шүүх тогтооно. Авлигачдыг өмөөрч байгаа юм биш, гэхдээ шүүхээс өөрөөр ямар ч хувь хүн, төрийн бус байгууллага, Монголын залуучуудын холбоо бусдыг нэмж яллах эрх байхгүй.
Авлига бол нийгмийн хорт хавдар мөн. Бидний болон үр хүүхдийн маань сайхан ирээдүй, эрүүл мэнд, амьд явах эрхийг маань хулгайлж байгаа авлигачидтай тэмцэх нь зөв. Гэхдээ арга нь буруу байна. Зорилго нь зөв бол арга нь буруу байсан ч хамаагүй хүч хэрэглэх ёстой гэж ойлгодог хүмүүс бий. Гэхдээ зорилго аргаа зөвтгөдөггүй юм. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс хүчгүй байх аюултай. Хүч чадал шударга бус байх бас аюултай” гэж үг бий.
Монголын шүүх шударга шийдвэр гаргадагт олон хүн эргэлздэг. Шүүх нь өөрөө авлигын үүр уурхай болсон, хэнийг ч хэн нэгний захиа даалгавраар хэлмэгдүүлэхэд бэлэн үед шүүхээс авлигачин гэж яллалаа гээд бусдыг давхар яллаж болохгүй.
Монголд үйл ажиллагаа явуулдаг дурын нэг төрийн бус байгууллага хуулиас дээгүүр эрх эдлээд бусдыг яллаад, гутаагаад, гүтгээд матарлаад байвал нийгэмд шударга ёс улам үнэгүйднэ. Төрийн бус бус замаараа, төр нь төрөөрөө явж байж л хууль хэрэгжинэ. Захын нэг төрийн бус байгууллагын тэргүүн гарч ирээд бид зам тээврийн осол гаргасан хүмүүсийг матарлана гээд байвал яах вэ.
АТГ-ын ажил хошуу, хуруу дүрж, өөрсдийгөө улсын яллагчид гээд эндүүрчихсэн энэ мэт төрийн бус байгууллагууд өмнөх ажлаа хийж байвал барав. Өмнө нь А.Мөнхбат гэгч нөхөр "Хар цагаан жагсаалт" гэгчийг гаргаж, өөрийнхөө үнэлэмжээр бусдыг "матарлаж" явсан бол өнөөдөр О.Гэрэлт-Од нь авлигачин нэрээр хэн нэгний нэр төрд халдахаар санаархаж байна. Авлигачдыг матарлана, жигшүүлнэ гэж суухаар МХЗ залуусынхаа сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч, нийгмийн болон хувь хүний хөгжил, улс орны амьдралд авлига ямар хор хөнөөлтэй болохыг тэдэнд ойлгуулах нь илүү үр дүнтэй аян болж магадгүй юм шүү.
Б.БАТ
иргэн Хүрэлээ 2021-09-07 103.11.192.133
хар тамхитайгаа тэмцэл зарлаачдээ худлаа АТГ-н зөвлөлд санаархаж бас Мөнхбат шигээ шантааж хийж хэдэн цаас халаасалах гээд мөрөөдөөд яваа хувалз бололтой. үүнийг зайлуулаач ТББ байж төрийн нэрийн өмнөөс гэх гээд байна уу? хэний суганы үс вэ? энэ ккккк
Зочин966 2021-09-07 66.181.188.185
маогийн улаан хамгаалагчид болох юм байна. залуучдыг хаашаа юу уруу турхирах гээд байна. Энэ бүгд авилга бидний сонгодох сонгох эрхийг зөрчиж намын эрх сонголтыг үндсэн хуулиас дээгүүр тавьж намын нэр барьсан луйварчид дээрэмчдийн авилгын ертөнцийг устгаж ард түмний сонголтийг дээлсэн цагт монгол хөгжиж жинхэнэ ардчилсан улс болно.
Зочин 2021-09-07 103.212.116.251
Авилгал авсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон нөхдийг жигшүүлэх бас идсэн уусныг нь буцаан төлүүлэхэд Төрийн бус байгууллага тэр тусмаа Залуучуудын байгууллага туслах нь юун буруу гэж. Одоо идсэн уусан нөхдийн тухай мэдээлэхээр л 37 оныг ярьж айлгадагаа болих хэрэгтэй. Засгийн газар ч ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарахаараа айгаад таг чиг болчихдог болж. 37 он гэж хашгирдаг Бат-Үүл тэргүүтэй цөөхөн хүн л байдаг ш дээ. Залуучуудын тархийг угааж өөрийгөө хамгаалуулах гэж л явдаг. 30 жил толгой
Зочин 2021-09-07 43.242.242.59
Жигшүүлэх нь зөв юм. Харин танай сайт түүнийг 1937 онтой зүйрлэж байгаа нь хэний талд мэдээлэл цацдаг вэ гэдгээ харуулж байна. Бидэнд авилгалчид МАНАН-гийн сүлжээ хэрэггүй
ХУРГАН КОММУНИСТ ЮМ БИЗ ДЭЭ 2021-09-07 202.179.25.79
ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ИЙМ МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭД ЗОГСОЖ БАЙХ ЗҮГЭЭР ҮҮ… ОГЦОРНО ЗАЙЛНА ГЭЖ БАЙХГҮЙ ЮҮ…
Зочин 2021-09-07 202.179.24.28
Хамрын нусаа авна уу.
Зочин 2021-09-07 59.153.115.14
Сүржин коммунист, 37 оны До яамны сүнс сүүдэр гарч иржээ гэж харагдаж бна. Харваас хөдөө царайлсан, хүний гар хөл болохоор царай харагдаад бна даа. Ерөөлөөр болог.
BOLD 2021-09-07 43.242.243.223
IIM HOOSON TOLGOITOI ULSUUD ZALUUCHUUDIIG UDIRDAH CH GEJ DEE.
МУУ ХУН БЭЙ 2021-09-07 202.179.25.79
ТӨЛГӨН КОМУННИСТУУД ЖИЖИГРЭЭД ХУРГА ИШИГНҮҮД РҮҮ ОРЖЭЭ ДЭЭ.
Хотын уугуул иргэн 2021-09-07 64.119.16.194
"АТГ-ын ажил руу хошуу, хуруу дүрж" гэнээ. Авилгатай тэмцэх явдал бол бүх нийтийн ажил. Ганц АТГ-ын ажил биш. Үүнийг news.mn ойлгохгуй байгаа нь тун хачирхалтай. АТГ-ыг юу хийхийг хүмүүс үзэгч шиг зүгээр хараад сууж байх ёстой юм уу Хэвлэл мэдээллийн эрх, үүргээ нэг сөхөөд харчих гэж news.mn-ийн хамт олон, дарга нарт нь зөвлөмөөр байна.. МЗХ-ны санал, санаачилыг бүрэн дэжиж байна.
Зочин 2021-09-07 192.82.88.202
37 ond “Ardiin daisantai bvh niiteer temtseed “ yalaa daa ! Tiim yum hiih geed bainaa daa ! Do yamnii svns svvder Mongoloor dvvren ergeldej bna .
/*-*/ 2021-09-07 49.0.142.18
Пост коминтерний пост улаантан нохойн гөлөг
СУДЛААЧ ИРГЭН 2021-09-07 202.9.46.116
оросын коммунистуудын доор аливаа муу юманд ашигдаолаг комсомол гэж байлаа Одоо хурган коммунистууд тйим зроилгоор ашиглахаар МЗХнд өөрийн нэг ийм оркийг томилжээ нэгэн тосгоны иргэд төрийн дээд эрх мэдэлд гарсанаар нийгэмээрээ уруудах талруугаа явчих гээд байна шүү ёс суртахуун хүнлэг сэтгэл хүндэл үгүй болж сэлэм эргүүлсэн хэнэхг өвстэй ямарч мэдлгэ болвсрол ажил амьдаролын ойголтгүй солитууд 37 оныг санагдуулаад байх болжээ МАН цаашид үүнийгээ засха биздээ бидэнд өөр сонголт алга ИТГЭСЭЭР Л
Зочин 2021-09-07 198.144.120.234
~~ Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-09-07 103.26.193.206
САЙН АХ НАРЫН ЖИШИГЭЭР БУСДЫГ ДАРАМТАЛЖ МӨНГӨ ОЛОХООР ШИЙДЭЖ ЭНЭ ЗАЛУУ
Ц 2021-09-07 150.129.143.140
Залуучуудаа соён гэгээрүүлэх, ажил хөдөлмөрт дуртай болгох, ажлыг чин үнэнчээр хийх зэрэгт төлөвшүүлэх ажил хий. Авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх газар, шүүдэг шүүх нь байгаа. Тийм зүйлээр олны танил од болох, хэн нэгнийг матарлаж нэр төрд бүү зүтгэ.
Зочин 2021-09-07 192.82.73.40
Хөдөөнийх л биз
Зочин 2021-09-07 66.181.161.112
Уяагий нь уртасгаад, угаадасын ахиухан хуртээвэл балайрах амьтан юмаа. Хариуцсан байгууллагууд нь ажлаа хийж чадахгуй, эрх барьж бгаа МАН-ын шат шатны байгууллагын албан тушаалтнууд нь авилгад идэгдэж, ажил нь явахаа байсныг харин залуучууд хулээн зувшуурч бгаа юм бналдаа. Залааучуудаа хардаа, архи тамхины хэрэглээнд нь анхаараач!!! Хийх ажлыг чинь хэлээд угух уу малаа???
Сын чабана 2021-09-07 122.201.24.126
Энэ ТББ МАН-д ямар хамаа байна аа. БАТ гэгч авилгач л хамгийн түрүүнд айж байгаагаа илэрхийлжээ. Энэ байгууллагын оролцох ёстой ажил мөн. Авилгыг жигших үзлээр залуучуудыг хүмүүжүүлж болно биз дээ. Яаж хийхээс шалтгаална.
Зочин 2021-09-07 66.181.186.124
Iim dulzen zaluuchuudiin holboog tolgoilj baisAN YAM UU,ene mongoliin tur zasag,turiin baiguullaguud chini yu bolchihson yam be,yu hiij yug hiij boldogguig meddeggui yam uu yu durtaigaa hiideg niigem geed oilgochihson bn iim medleg chadvar muutai huneer zaluuchuudiin baiguullagiig tolgoiluulj bolohgui,udahgui nuguu hyatadad garsan ulaan huvisgalchdiin zamaar zaluuchuudiig oruulah ni bn,tsunh barigchdaar turiin albiig duurgeed baival ene baitugai yam boloh bh daa novshiin yamaa
Зочин 2021-09-07 66.181.190.32
Залуучуудынхаа дунд хийх ажлаа мэддэггүй энэ залууг МЗХ-ны ерөнхийлөгчөөс огцруулах хэрэгтэй. Юун бас авлигатай тэмцэх вэ? Тусгай байгууллага байсаар байхад. Авлигачдыг чинь ард түмэн чамтай чамгүй өөрсдөө мэдээлчихдэг юм.
Сонгогч 2021-09-07 202.126.90.2
УИХГ- н байхдаа хүчингийн хэрэг үйлдээд шүүхээр тогтоогдоод ялаа эдлээд суллагдсан иргэнийг Хүндэт ерөнхийлөгчөөрөө өргөмжлөөд байсан даа саяхан яасан хурдан төрөл арилжаав
Зочин 2021-09-07 66.181.176.195
Ийм сүрхий хүүхэд гараад ирлээ дэмжээрэй. Шатар ухнаа нарыг түлрэж унагаад гараад ир. Ардууд дэмжинэ.
Зочин 2021-09-07 202.9.46.58
КГБ ийн удирдлагаар их хэлмэгдүүлэлт болж байлаа
Зочин 2021-09-07 150.129.142.196
МХЗЭ байрыг төрд буцааж өг..Төр аваад тодорхой шалгуур хангасан бодит ажил хийдэг ТББ уудад үнэгүй байлга.Жил бүр шалгуур хангасных нь гэрээг сунга үгүй бол гарга.Энэ яг юу вэ халтайчаад.Өөрийгөө Түдэв гуай гээд бодчиж.
Зочин 2021-09-07 202.21.108.206
Энд тэгээд КГБ ямар хамаатай байх уу?
Зочин 2021-09-07 66.181.182.152
MЗХ дэмжиж бна. Энэ нийгэмд амьдрах аргагүй болтол нь өөрийгөө боож а**х хүртэл нь шүүмжлэх хэрэгтэй
Хэлмэгдэл ба коммунист 2021-09-07 202.9.46.58
Авилгалтай тэмцэх нь зөв байлгүй яахав, гэхдээ " японы тагнуул" "ванчин богдын гар хөл" гэж өөрөөр бодогчдыгоо хэлмэгдүүлсэн явдал ингэж л эхэлж байлаа. Коммунизмд Бошгыг халах залуучуудын ийм үүрэг гүйцэтгэж байлаа
Зочин 2021-09-07 66.181.179.108
МЗХ харин зөв дуугарсан юм байнаш дэн.Энэ сайт харин дэмжих ёстой шүү дээ.Улс төрийн нам биш залуучууд хэлээд байгаа юм биш үү.ЭБ чи юун даа айгаад байгаа юм бэ.
Зочин 2021-09-07 64.119.27.84
Tarkhinii khemjee baga baina ene zaluugiin…Iimerkhyy khymyys khet shinechlel khiichikh geed poporood baidag bolloo….Ulsiin maan khogjild dendyy saad bolj bainaa pop nokhduud…
Иргэн 2021-09-07 64.119.27.142
Авлигтай тэмцэнэ гэсний төлөө Элбэгдорж тэргүүтэй ардчилагчдын тэжээврийн мэдээний сайт яасан их сандарч байхын. Эздийнх нь эрх ашгийг хөндөх гээд байна уу.
Зочин 2021-09-07 103.229.121.13
Сэтгуулч зов асуудал хонджээ Авилгатай хуулийн байгууллага нь тэмцэг Тэмцэж ч байна Залуучуудын байгууллага залуучуудтайгаа тулж ажилла Наад зах нь залуучуудынн дунд газар аваад байгаа архидалттай тэмц Энэ хун АТГ ын материалынг аваад худлаа улс тор хийх гэж байна Ачгуй бол улс торийн зорилгоор гэмгуй хунийг гутгэж ч чадна шуу Уллан хамгаалагч айтай ойлгогдож байна
Зочин 2021-09-07 66.181.181.36
энд сэтгэгдэл бичсэн хүмүүс яасан ч гэнэн м бэ дээ.Энэ нөхөр чинь саяхан нөгөө бандааж Гантулгыг МЗХ-ны хүндэт ерөнхийлөгч гэж хэлээд ТВ-ээр ярилцлага өгүүлж байсан. Хүчингийн хэрэг хийсэн бузар гэмт этгээд бандааж Гантулгыг дэмжиж монголын заоуучууд өсвөр үеийг доромжилж байгаа хүн юун яасан авлигатай тэмцэх…
Зочин 2021-09-07 202.9.46.214
Соц үеэс үлдсэн бүх бүтцийг даруй татан буулгах хэрэгтэй. Цүнх баригчдын дамжаа юм уу хаашаа юм. Наад ажлыг чинь хийдэг АТГ, прокурор, шүүх, хэвлэл мэдээллийн байгууллагууд байдаг юм
Зочин 2021-09-07 66.181.161.90
Төр засаг нь авлигатай тэмцэхгүй болохоор ийм санаачилга дороос гардаг, нөгөө талаас ямар нэгэн хурц асуудлаар сүржин мэдэгдэл хийж "тодрох" гэсэн санаархал ч байж болох юм!?!
Зочин 2021-09-07 202.179.27.222
heden yeer n yy
хүннү 2021-09-07 202.55.188.46
Яагаад болдоггүй юм. Авилгач, хулгайч нарыг нийтэд жигшүүлэх ёстой. Тэглээ гээд Б.Бат тэжээгчээ алдах нь л дээ. Энэ залуугийн зөв, олон нийт дэмжинэ. Авлгачдын хамсаатан сандарч мэгдэн яг энэ нөхөр шиг юм бичээд эхлэнэ. Авилгачин хулгаач нар гишгэх газаргүй болго.
Анхаар 2021-09-07 67.81.184.102
Зөв,авилгачдыг Монголд амьдрах,гишгэх газаргүй болгож 1.бүх хөрөнгийг хураах/хяналттай/
2.бүх бизнес, лицензийг хаах,хураах/бүр мөсөн
3 .мэдээлэл,зар сурталчилгаа,internet,media aaс бүх эрхийг нь хасах
4.гэр бүлээр нь дотоодод,гадаадад авилгачдыг хар дансанд оруулж зарлах
5.Шоронд хийх мөн мөнгийг нь хурааж Монголоос гаргах
Зочин 2021-09-07 183.177.99.229
ШУНАЛТАНГУУД АВИЛГАЧДЫГ ЖИГШҮҮЛЭХЭД БОЛОХГҮЙ ЮМ ЮУ БАЙГАА ЮМ БЭ
Зочин 2021-09-07 202.55.188.102
Хамар дотор байгаа хатсан нусаа арилга.
gerelt-od hudlaa gar 2021-09-07 202.131.236.154
naad zaluu chin songinii JDYgiin darga b.san..4 jil yu ch hiigeegyi, yu ch sanaachlaagyi gar..genet tsoorch de..shal hudlaa gar
Зочин 2021-09-07 66.181.189.10
Shvvhiig hen ch sain duraaraa orlohgvi sh dee.
Зочин 2021-09-07 64.119.27.115
Хүний эрх гэж биеэ хаацайлах халхавч барьсан авилгачид эсэргүүцэж байна. Олонд зарлаж биелүүлэхгүй бол бүр хэтрээд байгаа шүү.
Зочин 2021-09-07 202.126.89.195
Энэ залуугийн зөв
Хуук 2021-09-07 66.181.161.30
хуцаач
Зочин 2021-09-07 193.170.51.67
Өөрсдөөсөө эхлээсэй. Монголчууд бүгд их бага байдлаар өгөлцөж авалцаж байгаад хавтгайруулсан байж таарна шүү дээ….
ЗОЧИН 2021-09-07 64.119.26.163
Сэтгүүлч юунд эмзэглэл авилгач уу хамтрагчуу
Зочин 2021-09-07 202.131.230.182
Зарлах нь зөв шүү дээ
Зочин 2021-09-07 122.201.24.6
Хамраараа дүүрэн нустай бурантаг чинь бас улаан хамгаалагчийн дүрд тоглоостой ккк
Vanga 2021-09-07 202.126.88.140
MAN iikhan golognyydee turkhirch yzej bna? Yavaandaa ed nartaa nogoon malgai taviad, nagaan b** zyylgechikheed 37 oniig davtakh l sanaatai bgaa! Ulaan khamgaalagch nar gej khodoonii golduu tariachin, bichig yseggyi nokhdyyd baisiin genelee! Odoo ter manaid yag davtagdaj bna!
Зочин 2021-09-07 202.179.25.214
болно ш дээ.
Зочин 2021-09-07 124.158.96.48
Ардчилалын ямар ч ойлголтгүй дүнхүү ийм нөхөр авилгалтай тэмцэж чадах уу? Шантаажаар мөнгө ш*** гэсэн иймэрхүү увайгүй нөхөр нийгмийн шаар болдог. МАНгарууд ийм тэнэгүүдээр дүүрэн. Ядаж шилэн дансаа хөтөл, дансыг чинь шалгана гэсэн бол дэмжих сэн.
Зочин 2021-09-07 202.126.89.232
Avilgachdiig zarlahaas setguulch yund aisiin bol…
Зочин 2021-09-07 66.181.164.211
үнэн үнэн, энэ эргүү улс орондоо хэрэгтэй ажил хийвэл барав
nuudel 2021-09-07 202.126.90.102
unen shuu