Германаас Хятадад суух Элчин сайд учир битүүлгээр нас барав | News.MN

Германаас Хятадад суух Элчин сайд учир битүүлгээр нас барав

Германаас Хятадад суух Элчин сайд учир битүүлгээр нас барав

Германаас Хятадад суух Элчин сайд учир битүүлгээр нас барав

Германаас Хятадад суухаар шинээр сонгогдсон Элчин сайд, Канцлер Ангела Меркелийн гадаад бодлогын ахмад зөвлөх Йан Хекер 54 насандаа амьсгал хураалаа.

Энэ талаар Холбооны гадаад харилцааны оффисын цахим хуудас “Германаас Хятадад суухаар очсон Элчин сайд Йан Хекер цаг бусаар нас барсан нь бидэнд уй гашуу авчрав. Түүний гэр бүл, дотно нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн мэдээлжээ.

Түүний үхлийн шалтгаан одоохондоо тодорхой болоогүй байгаа аж. Харин өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон үйл ажиллагаанд оролцсон нэгэн эх сурвалж Йан Хекерийг эрүүл саруул, цовоо сэргэлэн байсан хэмээн мэдүүлсэн байна.

Бээжин ердөө хоёр долоо хоногийн өмнө Хекерийг Элчин сайдаар суулгахаар хүлээн зөвшөөрч, “Герман, Хятад хоёр улсын ард түмний ашиг сонирхлыг сахин хамгаалж, хоорондын харилцааны тогтвортой хөгжлийг эрхэмлэх 14 дэх удаагийн Германаас Хятадад суух Элчин сайд” хэмээн онцолж байв.

Хекер өнгөрсөн сарын 1-нд Хятадад очсон ч удалгүй нутаг буцаж, Ангела Меркелийн үүрэгт хугацаа дуустал зөвлөхийн ажлаа хийхээр төлөвлөж байсан аж. Гэвч талибууд Афганистаныг эзэлсэнтэй холбоотой олон улсын дипломат асуудал хурцадсан учир Хятадын эрх баригчид түүнийг Элчин сайдынхаа ажлыг цалгардуулж болохгүй хэмээгээд, Хятадад үлдэхийг тушаасан байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-07 172.58.143.137

Urel umhuulchihej hujaa nar

Avatar

Эргүү сэтгүүлчийг шүүмжлэгч 2021-09-07 192.82.84.123

Энэ арай худлаа мэдээ байна, за яахав нас барсан нь үнэн байх, харин германы элчин сайдыг хятадаас явж болохгүй гэж хятад тушаасан гэдэг нь юу л бол монголын элчтнг ч өнөөдөртөө арай ингэхгүй байлгүй дээ, бичсэн юмаа эргэж уншиж бай эргүү сэтгүүлчид ээ

Avatar

zochin 2021-09-07 202.179.15.71

manai zarim elchin said nar toriin olon huuli duremiig zorchin tomilogdoj bga

Avatar

zochin 2021-09-07 202.55.183.178

Манайхан элчин болох гэж яадаг билээ. Эд нар чинь өөр юм бна.

Avatar

Зураач Лондон 2021-09-07 87.80.153.122

… Хятадын эрх баригчид түүнийг Элчин сайдынхаа ажлыг цалгардуулж болохгүй хэмээгээд, Хятадад үлдэхийг тушаасан байна….
ККК. Сүүлдээ бүр танай алдааг харж инээх гэж хардаг боллоо! Над мэт олон уншигчтай болоорой, ха ха ха {

Avatar

Зочин 2021-09-07 198.144.120.234

===== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-07 66.181.190.32

Ямар Афганистаны элчин сайд биш. Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад яахаараа тухайн оронд ирэх явахыг зааж тушаадаг байнаа?

Avatar

Zochin 2021-09-07 103.1.31.61

Хятад ч аюултай орон болжээ.Гадныхан бүр үргэчихсэн юм.

Avatar

Зочин 2021-09-07 202.21.108.36

мэдээж Германы Хятад дахь тагнуулын албаны ахлах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж