Германаас Хятадад суухаар шинээр сонгогдсон Элчин сайд, Канцлер Ангела Меркелийн гадаад бодлогын ахмад зөвлөх Йан Хекер 54 насандаа амьсгал хураалаа.
Энэ талаар Холбооны гадаад харилцааны оффисын цахим хуудас “Германаас Хятадад суухаар очсон Элчин сайд Йан Хекер цаг бусаар нас барсан нь бидэнд уй гашуу авчрав. Түүний гэр бүл, дотно нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн мэдээлжээ.
Түүний үхлийн шалтгаан одоохондоо тодорхой болоогүй байгаа аж. Харин өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон үйл ажиллагаанд оролцсон нэгэн эх сурвалж Йан Хекерийг эрүүл саруул, цовоо сэргэлэн байсан хэмээн мэдүүлсэн байна.
Бээжин ердөө хоёр долоо хоногийн өмнө Хекерийг Элчин сайдаар суулгахаар хүлээн зөвшөөрч, “Герман, Хятад хоёр улсын ард түмний ашиг сонирхлыг сахин хамгаалж, хоорондын харилцааны тогтвортой хөгжлийг эрхэмлэх 14 дэх удаагийн Германаас Хятадад суух Элчин сайд” хэмээн онцолж байв.
Хекер өнгөрсөн сарын 1-нд Хятадад очсон ч удалгүй нутаг буцаж, Ангела Меркелийн үүрэгт хугацаа дуустал зөвлөхийн ажлаа хийхээр төлөвлөж байсан аж. Гэвч талибууд Афганистаныг эзэлсэнтэй холбоотой олон улсын дипломат асуудал хурцадсан учир Хятадын эрх баригчид түүнийг Элчин сайдынхаа ажлыг цалгардуулж болохгүй хэмээгээд, Хятадад үлдэхийг тушаасан байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ