"Хакүхогоос өөр Тэрүнофүжиг зогсоох хүн байхгүй”

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

"Хакүхогоос өөр Тэрүнофүжиг зогсоох хүн байхгүй”

"Хакүхогоос өөр Тэрүнофүжиг зогсоох хүн байхгүй”

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал болон түүний дэвжээний бөхчүүд Аки башёг өнжих болсныг сүмогийн холбоо зарлалаа. Мияагино дэвжээнд харъяалагддаг, 19 настай залуу бөх Хокүсэихо өнгөрсөн долоо хоногт Covid-19 туссан бөгөөд өнгөрөгч Ням гаригт дахин доогуур зиндааны нэг бөх халдвар авсан нь тогтоогджээ.

Сүмогийн холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Шибатаяамагийн хэлснээр Хакүхо, Ишиүра тэргүүтэй дээд зиндааны бөхчүүд гэртээ тусгаарлагдаж байгаа аж. Сүмогийн холбооны дүрмийн дагуу башё эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө дэвжээнээс нь нэг л хүн халдвар авбал бүтэн дэвжээгээр нь барилдуулахгүй юм байна.

Сүмогийн холбооны ахмадын хэлснээр “Хакүхо сайн муу талаараа олны анхааралд өртөж байна. Өмнөхөөсөө илүү сэтгэлийн хөөрөлтэй болжээ” гэсэн бол өөр нэг ахмад “Хакүхогоос өөр Тэрүнофүжиг зогсоох хүн байхгүй” гэжээ.

Саяхан Японы иргэншил авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ жил тун сайн байгаа. Тэрбээр энэ жилийн дөрвөн башёгийн хоёрт нь түрүүлж, хоёрт нь үзүүрлэсэн. Өнгөрсөн долдугаар сард башёд Хакүхо, Тэрүнофүжи хоёр хоёулаа нэг ч унаагүй аваргын төлөө барилдаж, Хакүхо даван 45 дахь түрүүгээ хүртсэн билээ.

Аки башё энэ долоо хоногийн Ням гаригт Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 5000 үзэгчидтэй эхэлнэ.

Хакүхогийн хувьд энэ жилийн эхний гурван башёг бэртэл гэмтэл, Covid-19-ийн улмаас өнжсөн бол долдугаар сарын башёд нэг ч унаагүй түрүүлсэн. Гэвч харамсалтай нь, сүмогийн холбооны дүрмийн дагуу есдүгээр сарын башёг өнжихөөр болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж