Олон улсын зах зээл дээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын “Чингис”, “Гэрэгэ”, “Номад”, “Хуралдай”, “Century” гэсэн таван бонд арилжигдаж буй. Гүйцэтгэх засаглал өнгөрсөн долдугаар сард олон улсын зах зээлд түүхэндээ хамгийн бага хүүгийн түвшинтэй, 6 болон 10 жилийн хугацаатай “Century” төслийн бондуудыг олон улсын зах зээлд амжилттай гаргасан билээ. Тус бондын ханш олон улсын зах зээл дээр наймдугаар сар гарснаас хойш тогтмол буюу 1.53 хувиар өссөн байна.
Энэхүү бондыг хоёр хуваан арилжиж буй бөгөөд 4.45 хувийн хүүтэй бондын ханш Даваа гаригийн арилжаагаар өсч, ханш нь 98.56 ам.долларт хэлбэлзэж, шинэ дээд түвшин болжээ. Харин 3.5 хувийн хүүтэй бондын ханш хөдөлгөөнтэй, сүүлийн нэг сар гаруй хугацаанд 1.33 хувиар өсч, 98.51 ам.долларт хэлбэлзэж байгаа аж.
Засгийн газрын “Номад” бондын арилжаа идэвхтэй хийгдэж, ханш нь хоёрдугаар сарын 26-нд хамгийн өндөр түвшинд хүрч, 109 ам.доллар давж, тогтмол буурчээ.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ