Хороодын засаг дарга нарын шуурхай хурал хийлээ | News.MN

Хороодын засаг дарга нарын шуурхай хурал хийлээ

Хороодын засаг дарга нарын шуурхай хурал хийлээ

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Х.Болормаа цаг үеийн асуудлаар 1-20 дугаар хорооны Засаг дарга нартай шуурхай хурал хийж, дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг иргэдэд хүртээмжтэй байгуулах, түлшний нөөц бүрдүүлэлтэд анхаарах, хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, иргэн, ААНБ-уудыг төвлөрсөн хогийн цэгт хогоо хаяж хэвших, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж ажиллах, хорооны хэсгийнахлагч, олон нийтийн цагдаа нар нутаг дэвсгэрийнхээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч,хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, хороодын албан хаагчид ажлын байрандаа болон өөрсдөө хувийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, ажлын цаг ашиглалтыг сайжруулахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-07 202.126.89.181

БУРХАН МИНЬ !! ДАХИАД 10 БИШЭЭ 15 ЖИЛ ӨНГӨРӨХӨД ЭНЭ ШАХМАЛ ТҮЛШ НЬ ОР МӨРГҮЙ АЛГА БОЛЖ МОНГОЛЧУУД ХАЛААЛТАА ТОГООР ЭСХҮЛ НОГООН ТЕХНОЛОГИ БУЮУ НАР, САЛХИАР ХАНГАДАГ БОЛЧИХ БАЙХАА 🙏🙏🙏

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж