Хороодын засаг дарга нарын шуурхай хурал хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Хороодын засаг дарга нарын шуурхай хурал хийлээ

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Х.Болормаа цаг үеийн асуудлаар 1-20 дугаар хорооны Засаг дарга нартай шуурхай хурал хийж, дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг иргэдэд хүртээмжтэй байгуулах, түлшний нөөц бүрдүүлэлтэд анхаарах, хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, иргэн, ААНБ-уудыг төвлөрсөн хогийн цэгт хогоо хаяж хэвших, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж ажиллах, хорооны хэсгийнахлагч, олон нийтийн цагдаа нар нутаг дэвсгэрийнхээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч,хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, хороодын албан хаагчид ажлын байрандаа болон өөрсдөө хувийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, ажлын цаг ашиглалтыг сайжруулахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж