ЭМЯ: 3963 тохиолдол батлагдаж, найман хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 3963 тохиолдол батлагдаж, найман хүн нас баржээ

ЭМЯ: 3963 тохиолдол батлагдаж, найман хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3963 тохиолдол батлагдсанаас 1383 нь Улаанбаатар хотод, 2580 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн тус халдварын улмаас 40-80 насны найман хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20 439 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 266 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 20439 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 710, хүүхэд 2687 байна. Харин нийт эмчлүүлэгчдийн 13 771 нь хөнгөн, 5039 нь хүндэвтэр, 1363 нь хүнд, 266 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн  29 693 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж