“Сүү” ХК “Хөх тууз” хөтөлбөрт нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

“Сүү” ХК “Хөх тууз” хөтөлбөрт нэгдлээ


Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Хөх тууз” хөтөлбөрт “Сүү” ХК нэгдэж, гарын үсэг зурснаар дэлхийн хэмжээнд тус хөтөлбөрт нэгдсэн 57 дахь компани, Монгол улсын хувьд 3 дахь компани боллоо.

Энэхүү хөтөлбөр нь өндөр өсөлт бүхий компаниудын өсөлтийг тогтвортой хангах, засаглал, санхүүгийн менежментийн стандарт, тогтолцоог сайжруулах, хурдацтай хөгжлийг зохистой удирдан чиглүүлэхэд туслах зорилготойгоор шинэ хамтын ажиллагаа нээдэг ба “Сүү” ХК-ийн хөгжлийн стратегийг нарийвчлан боловсруулахад дэмжин, үйл ажиллагааны онцлог, хэрэгцээнд тулгуурласан олон улсын болон дотоодын зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж, шаардлагатай санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх юм.

ЕСБХБ нь Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжин хөгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдгийн нэг нь энэхүү “Хөх тууз” хөтөлбөр бөгөөд “Сүү” ХК-ийн хувьд 2-р транчийн гэрээний хугацаанд буюу 3 үе шаттайгаар 5 жилийн турш үргэлжилнэ. Одоогоор дэлхийн 26 улсад хэрэгжиж буй тус хөтөлбөрт нийт 150 компани хамрагдах аж.

“Хөх тууз” хөтөлбөрийн гарын үсэг зурах хүндэтгэлийн үйл ажиллагаанд “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод, “ЕСБХБ”-ны Монгол улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач болон бусад албаныхан оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж