Монголын биржийн бус зах зээлийн нээлт болж, цан цохилоо | News.MN

Монголын биржийн бус зах зээлийн нээлт болж, цан цохилоо

Монголын биржийн бус зах зээлийн нээлт болж, цан цохилоо

Монголын биржийн бус зах зээлийн нээлт болж, цан цохилоо

Монгол Улсад биржийн бус зах зээлийг албан ёсоор өнөөдөр нээж, цан цохин, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлснээр шинэ зах зээлийн хөгжил гараанаас хөдөллөө. Монгол үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) өөрийгөө зохциуулах байгууллагаас Монгол Улсад биржийн бус зах зээлийг хөгжүүлэх санаачилга анх гаргаж байв.

Улмаар 2018 оны есдүгээр сард Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-той хөрөнгийн зах зээл дэх биржийн бус зах зээлийг хөгжүүлэх гэрээ" байгуулжээ. Түүнчлэн МҮЦАЭХ нь 2019 оны 7-9 сард Япон, Өмнөд Солонгос, Тайвань, АНУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг холбоодтой хамтын ажиллагааныхаа хүрээнд тухайн улсын биржийн бус буюу ОТС (Over the Counter) зах зээлийг судалсан. уг судалгаанд үндэслэн дотоодын биржийн бус зах зээлийн суурь судалгааг хийжээ.

Монгол Улсад биржийн бус зах зээл хөгжих эрх зүйн орчин өнгөрсөн онд буюу СЗХ-ны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 995 дугаар тогтоолоор Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар бүрдсэн билээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63.1.14-т зааснаар СЗХ нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг тогтоож, хэрэгжилтийг хянах үүрэгтэй. СЗХ-ны баталсан дээрх журмын дагуу МҮЦАЭХ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байна.

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмын 2.5-д заасан харилцааг зохицуулах нарийвчилсан журмуудыг боловсруулж, СЗХ-ны даргын 2021 оны долдугаар сарын 1-ний 168 тоот тушаалаар батламжлуулжээ. Үүнд Биржийн бус зах зээлийн ерөнхий журам, Биржийн бус зах үзээлийн үнэт цаасны бүртгэлийн журам, Биржийн бус зах зээлийн арилцааны багц журам багтаж буй юм.

Ийнхүү биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин бүрдэж, зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах боломж бий болсон. Биржийн бус зах зээл нь үнэт цаас гаргагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах, хаалттай хүрээнд гаргасан үнэт цаасны хоёрдогч зах зээл бий болох, үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах мэдээллийн ил тод байдлыг хангах зэрэг давуу талтай.

Тус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлсэнтэй холбоотойгоор МҮХАЭХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, Биржийн бус зах зээлийн бүртгэлийн хороог байгуулсан байна. Бүртгэлийн хороо нь хараат бус болон хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан туршлагатай, санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, хөрөнгийн үнэлгээгээр мэргэшсэн байнгын болон байнгын бус гишүүдээс бүрджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-07 103.57.95.85

YG YMAR ARILJAA HIIHIIN ALT HUVITSAAA FOREX BOLHIIM UUU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж