Зам биш, уулзвар түгжирдэг | News.MN

Зам биш, уулзвар түгжирдэг

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Зам биш, уулзвар түгжирдэг

Зам биш, уулзвар түгжирдэг

Улаанбаатар хотын түгжрэлийг мэргэжлийн хүний нүдээр харахад зам биш, уулзвар түгжирдэг аж. Манай улсад зам барих норм, норматив нь цаг үеэсээ нэгэнт хоцрогдсоныг олонтаа мэдээлсэн. Уулзварын хувьд хуучирсан ч болтугай норм, дүрэм байдаггүй аж. Баримтлах баримт бичгийг нь боловсруулж амжаагүй болохоор уулзварын нэвтрүүлэх чадвар, чадамжийг үнэлэхэд төвөгтэй. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2016 онд АНУ-ын загвараар боловсруулан гаргасан авто замын стандарт, норм нормативд замын нэвтрүүлэх чадварыг тооцоогүй үлдээсэн алдаа бий.

Авто зам дээр нэг цагт зорчих машин болоод бусад зорчигчийн хөдөлгөөн, хаана ямар уулзвар байхыг тооцоолон барьж байгуулаагүйгээс хөдөлгөөн ихэссэн үед ачааллаа дийлэхгүйд хүрч, түгжрэл үүсдэг байна. Энгийн үед сийрэг байдаг замууд онцгой нөхцөлд ачааллаа дийлэхгүй, таг түгжрэх нь бий. Жишээ нь, наадмын үеэрх Хүй долоон худгийн зам. Энэ бол уулзваргүйтэй л холбоотой.

Гэхдээ уулзварыг сайжруулж болно. Уулзварыг боловсронгуй болгох нь хөрөнгө, мөнгө, цаг хугацаа шаардахгүй, хамгийн богино хугацаанд үр өгөөж нь шууд мэдрэгддэг онцлогтой. Бүр шинээр зам барьснаас илүү өгөөжтэй гэдгийг Монголд цөөхөн байдаг хөдөлгөөний  инженер тодотгосон. Уулзваруудад дахин инженерчлэл хийж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх нь нийслэлийн удирдлагын багийнхны түгжрэлийг бууруулахын тулд  богино хугацаанд хийж, хэрэгжүүлэх зорилтод багтсан. Улаанбаатар хот 1135.7 км урт замтай. Зам болгоны уулзварын тоо, төрөл өөр. Автомашин болон явган хүний эрчмийг тооцоолон үзвэл уулзваруудын нэвтрүүлэх чадвар, түгжрэлийн коэффициент ч ангид ялгаатай.

Улаанбаатарын хувьд авто замын сүлжээ, уулзвар, орц, гарц нь загвар болохуйц зам хаана байдаг гэж та бодож байна. Би хувьдаа Энхтайваны өргөн чөлөөний замыг төгс зам гэж итгэсэн. Гэвч уг зам мэргэжилтний үнэлгээгээр хамгийн муу зам юм байна. Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх арав гаруй уулзварын нэвтрүүлэх чадвар өөр хоорондоо уялдаагүйгээс бөглөө түгжрээ үүсэж буйг тодотгосон.

Зам уулзвар цөөтэй, эсвэл огт уулзваргүй байвал сайн хэрэг үү гэж та асуух байх. Тодруулбал, Нарны зам шиг эхлэл цэгээс төгсгөл хүртэл олон уулзвар дамжихгүй, бүр зүүн гар тийш эргэхгүйгээр шулуун давхиад зорьсон газраа хүрчихдэг зам манай хотод зайлшгүй хэрэгтэй аж.

“By pass” буюу тойрон өнгөрөх зам нь хотын нэг захаас нөгөө рүү зорьсон болон хотын төвөөр дамжин өнгөрөх шаардлагагүй хүмүүст зориулагдсан бөгөөд замын түгжрэлийг бууруулахад онцгой нөлөөтэй юм байна. Ийм зам манай хотын  хэвтээ тэнхлэгт, тэр дундаа Яармаг, Долоон буудал, Чингэлтэй, зуслангийн замтай зэрэгцээ байсан бол түгжрэл өнөөгийн түвшнээс хамаагүй бага байх байж.

Нийслэлийн удирдлагын багийнхны бас нэгэн зорилго бол автомашин бага хэрэглэдэг явган зорчигчдодоо ээлтэй хот байх. Уулзварууд энэхүү зорилтыг хангахуйц байх ёстой. Гэтэл манай хотын ихэнх зам явган болон дугуйгаар зорчигчдод ээлгүй гэсэн үнэлгээтэй. Тэдэнд ээлтэй болгох гээд явган зорчигчийн зорчих ногоон гэрлийн хугацааг сунгачихаар автомашины түгжрэл үүсгэж орхидог. Үүний балансыг олж, дүн банг тааруулах нарийн мэргэжил бол трафик инженер буюу хөдөлгөөний инженерүүд.

Манай улсад зам барьдаг инженерүүдийг олон тоогоор бэлтгэж, туршлагатай боловсон хүчинтэй болж чадсан. Харин хөдөлгөөний инженерүүд бол асар дутагдалтай. Энэ төрлийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэдэггүйн дээр гадаадад төгссөн гарын хуруунд багтахуйц цөөн мэргэжилтэн нь мэргэжлээрээ ажиллах нь хомс. Чухам тиймээс л уулзвар шоовдор хүүхэд адил хоцорч.

Тиймээс хамгийн түрүүнд авто замын уулзвар бүрийг нарийвчлан судалж үнэлэн, эхний ээлжид 25 уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар төлөвлөөд байна. Уулзварыг боловсронгуй болгоно гэхээр уулзварын тоог нэмээд, замуудыг орц, гарцтай болгоод байна гэсэн үг бас биш ажээ. Учир нь Улаанбаатар хотын “артерын судас” хэмээн нэрлээд буй  гол замуудад уулзвар олшрох тусмаа түгжрэл нэмэгдэх магадлал өндөр гэнэ. Уулзварыг сайжруулахдаа системээр нь харж шийдэхгүй бол ганц уулзварын нэвтрэх чадварыг боловсронгуй болгосноор түгжрэл өргөс авсан мэт арилахгүй гэдгийг мэргэжилтнүүд нуухгүй байна.

Энхтайваны өргөн чөлөөний зам дээр л гэхэд Төв шуудангийн уулзварыг янзалсан бол Цэцэг төвийн уулзвар, түүний дараах уулзварыг ч мөн уялдаатайгаар янзлах ёстой юм байна. Гэрлэн дохионы зохицуулалт ч үүнд онцгой нөлөөтэй. Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем нэвтрүүлж, бага өртгөөр үр дүнд хүрэх гарц, гаргалгаа бас байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-07 115.131.7.78

Хэдхэн секунд хүлээгээд нэг машин өнгөрүүлчих тэвчээр сэтгэлгүй үхэрнүүд зам дээрээ бөглөрөөд хэвтэцгээж байвал таарна. Улаанбаатарт хичнээн зам байгаад ч нэмэр байхгүй. Гурав дөрөвхөн машин байхад л хотдаяаараа түгжрээ үүсгэж чаддаг улс. Өөрөө өөрсдийгөө түгжчихдэг байж зам хангалтгүй байна гэж хуцалдаад байдаг билүү муу хуурснууд

Avatar

Зочин 2021-09-07 64.119.22.214

Ид ачаалалтай үед хотын төвийн ихэнх зам машинаар дүүрдэг. уулзвар хамаагүй

Avatar

Зочин 2021-09-07 146.115.160.133

Энэ бүхэн уулзварын л буруу. Өөр хэний ч буруу биш

Avatar

2021-09-07 202.131.245.34

Жолооч нар улаан,шар,огоон аль ч ассан бай үхэх гэж байгаа юм шиг дайрч явдаг, замын хөдөлгөөний дүрэм мөрдөдгүй бусаддаа үргэлж дараа болж бөглөрлийг үүсгэдэг, тэдгээр улсуудад шаардлага тавиад нэмэргүй мэдрэлээ барахын нэмэр байдаг! Дүрэм зөрчиж байгаа жолооч нарыг торгох биш өршөөж байгаа нь бүр ойлгомжгүй

Avatar

Зочин 2021-09-07 185.83.214.69

* Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

irgen 2021-09-07 192.82.67.163

JOLOOCH NAR EGNEE BAIR EZLEJ BUSDIN HUDOLGOOND SAAD BOLOHGVI YAVDAGGVIGEES BAS TVGJIRJ BAIGAA SHVV TSAGDAA NAR TORGOH NUUGDAHAASAA ILVV MEDDEGGVI NEGEND ZAAJ ZOVLOJ SURGAH AJILD ANHAARAH HEREGTEI

Avatar

Иргэн 2021-09-07 202.126.88.144

Огтлолцдог уулзваруудыг эхнээс нь нүхэн болон гүүрэн гарцтай болгох хэрэгтэй.жишээ эхний ээлжинд 17 хайлаастаас дарьэх явдаг уулзвар.Дамба Чингэлтэй хойд чиглэл зуслан явах хүмүүсийг зовоож ядрааж байнадаа.Анхнаас нь 2,3 жилийн өмнө хийж байхдаа шууд гүүрэн маягаар шиийдэж болоогүй л юм байхдаа.

Avatar

Зочин 2021-09-07 66.181.181.20

Төмөр замын хөдөлгөөнийг нэг хүн удирддаг шиг

Avatar

Зочин 2021-09-07 103.10.23.163

Хотын дарга 00 зогсолтоо хүлээж байгаа бүр цайрсан 1метрч зам тавихгүй байж уулзвар нэмдэг сумтай дарга түгжрэл бууруулж чадахгүйшдээ

Avatar

Дорждагва 2021-09-07 192.82.76.147

Уулзвар түгжрэл үүсгэдэг гэсэнтэй санал нэг байна. Хурд саардаг тиймээс уулзвар бүрийг өргөтгөөд, нүх саадыг арилгаад, явган гарцыг хаах. Том уулзвар бүрийг нүхэн гарц болгож, явган зорчигч нарыг түүгээр гаргах нь түгжрэл бууруулна. Манай бүх уулзвар явган хүний гарцтай. Тэр нь хөдөлгөөнд саадтай. Энэ нь хямдрал зардлаар түгжрэл бууруулах нэг алхам.

Avatar

Зочин 2021-09-07 64.119.22.214

зах худалдаа төв их газар л тиймэрхүү асуудал бий, гол асуудал хэт олон машин

Avatar

иргэн 2021-09-07 202.131.227.82

ЦАГДАА НАР УУЛЗВАР ДЭЭР ЗОГСООД ГЭРЭЛ ДОХИО АЖИЛЛАЖ БАЙХАД ГАРААР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ ТҮГЖРЭЛ ИХ ҮҮСГЭХ ЮМ.
ҮҮНИЙГ Л ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.

Avatar

JIRIIN IRGEN 2021-09-07 202.126.88.46

TSAGDAA NAR XEREGGUI GAZAR BUTSAJ ERGEX ZAM XAAJ TUGREL IX UUSGEDEG… ER NI TSAGDAA BAIGAA GAZAR L TUGJIRDEG……

Avatar

Зочин 2021-09-07 66.181.160.87

түгжрэлийн эх үндэс уулзвар зам бол биш. даргын халаас, намын байр төрийн ордонд түгжрэл үүсээд байгаа тэнд газрын наймаа утгагүй тендерээр энэ түгжрэл үүсээд байгаа. МАНай хулгайчууд байгаа цагт бол түгжрэл арилахгүй.

Avatar

Нүдэн 2021-09-07 59.153.86.70

Нийслэл анхны төлөвлөлттэй зам гэхэд мөн ч сайн төлөвлөсөн байна Одоо хүртэл харин чиг байшин барилгаар шахаад байхад л дажгүй дээ

Avatar

Хотын суугч 2021-09-07 85.110.72.59

Уулзвараас Гадна тойрог, давхар зам, за тэгээд дийлэхгуй бол гаднаас мэргэжилтэн залах нь дээ. Цогцоор гэдэг юм байна лээ. Нэмээд жолоочийн соел……

Avatar

Зочин 2021-09-07 202.21.108.44

Уулзвар болгонд автомашины нэг урсгалыг гүүрэн замуудтай болгохоос нааш түгжирэл арилахгүй ээ

Avatar

Зочин 2021-09-07 66.181.161.32

ФРАНЦААС МЭРГЭЖИЛТЭН УРЬЖ БҮХ ЗАМУУДАА ДАХИН 10САЯ ХҮНТЭЙ ХОТЫН ХЭМЖЭЭНД ТӨЛӨВЛҮҮЛ . ӨӨР АРГА БАЙХГҮЙ ХЯТАДУУД ХҮРТЭЛ ДАН ЕВРОПООС ХҮМҮҮС УРЬЖ ХОТУУДАА ТӨЛӨВЛҮҮЛДЭГ.

Avatar

Өвгөн Балдан 2021-09-07 150.129.142.239

Зөв дүгнэлт хийсэн байна. Нэмээд хэлэхэд замын аль ч төрлийн уулзвар дээр түгжрэл үүсгэдэг нэг нөхцөл нь жолооч нарын соёлгүй, бүдүүлэг, дүрмээ зөрчдөгтэй шууд холбоотой. Анхааруулах шар гэрэлийн ач холбогдлыг огт мэдэрдэггүй, зарим нь зориуд зөрчиж танхайрч байгаа гэсэн үг. Замын хөдөлгөөний соёлыг хамгийн их зөрчдөг нь хөдөөнөөс орж ирсэн жолооч нар байх магадлалтай. Тэдний зарим нь хотын хөдөлгөөнд оролцохоос төвөгшөөдөг, арай ухамсартай нь тэргээ товчоон дээр орхиод ордог гэсэн.

Avatar

/*-*/ 2021-09-07 49.0.142.18

Уулзвар биш үхэр оркууд түгжирдэг, бас оросууд хот дотроо лайтай түгжирдэг цулчнууд байна лээ

Avatar

Зочин 2021-09-07 64.119.18.53

Үхэр орк гэдэг чинь чи л байна!Ойр ойр гэрлэн дохиотой уулзарууд,бас туслах замын уулзварууд дээр орк байсан байгаагүй бөглөрдөг юм морк гуай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж