Сүү ХК “Эрсдэл хуваах” зээлийн санхүүжилтийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Сүү ХК “Эрсдэл хуваах” зээлийн санхүүжилтийн гэрээ байгууллаа

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Хас банкны хамтран хэрэгжүүлдэг “Эрсдэл хуваах” зээлийн 2-р транчийн гэрээнд “Сүү” ХК болон талууд гарын үсэг зурж баталгаажууллаа. “Сүү” ХК-ийн тус банкуудаас авч буй 5 жилийн хугацаатай 4,8 сая ам доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг үйлдвэрлэлийн дэд бүтэц шинэчлэн сайжруулалт, шугамын өргөтгөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулсан шинэ шугам, малчид, фермерүүдээс хүлээн авдаг шингэн сүү бэлтгэлийн системийн сайжруулалт зэрэгт хөрөнгө оруулалт болгон ашиглах юм. Энэхүү санхүүжилтийг татан төвлөрүүлснээр “Сүү” ХК-ийн үйлдвэрлэлийн бүтээмж дээшлэх, борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдэх, дэд бүтцийн хүчин чадал нэмэгдэх гэх зэрэг олон чухал давуу талтай.

“Эрсдэл хуваах” гэрээний 1-р транчийн 9,9 сая ам доллартай тэнцэх төгрөгийн зээлийн санхүүжилтийг “Сүү” ХК 2019 онд ЕСБХБ болон Хас Банкнаас авч, зориулалтын дагуу өндөр  үр дүнтэй ашигласнаар борлуулалтын орлого, цэвэр ашиг тогтвортой өссөөр байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар “Сүү” ХК-ийн цэвэр ашгийн дүн 5,9 тэрбумд хүрч, өмнөх онтой харьцуулахад 184%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Санхүүжилтийн гэрээг үзэглэх хүндэтгэлийн үйл ажиллагаанд “ЕСБХБ”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, “Хас Банк”-ны Байгууллагын банкны газрын захирал Х.Ариунболор, “Сүү” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Ганбаатар, “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод нар оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж