Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг Ховд аймаг руу шилжүүллээ | News.MN

Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг Ховд аймаг руу шилжүүллээ

Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг Ховд аймаг руу шилжүүллээ

Монгол оронд тахь нутагшуулсан гол бүс нутаг бол Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал. Энэ бүс нутаг нь говийн и дархан цаазат газар бөгөөд БОАЖЯ-наас хамгаалалтын захиргаанд зарим өөрчлөлт оруулжээ. Энэ талаар БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга: Д.Хэрлэнчимэгээс тодрууллаа.

-Говийн дархан цаазат газрын нэрийг өөрчилсөн тухай яригдаж байна. Нэршилийг өөрчилсөн үү?

-Говийн их дархан цаазат газрыг анх Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор “Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгийн зарим газар нутгийг хамарсан “Говийн их дархан цаазат газар” хэмээн нэрлэсэн байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/45 дугаар тушаалаар Говийн их дархан цаазат газрын нэрийг өөрчлөөгүй. Харин дархан цаазат газрыг хариуцан хамгаалж буй хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүн гарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, тус дархан цаазат газрын нэр нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор анх өгсөн “Говийн их дархан цаазат газар” нэршилтэй хэвээрээ байгаа болно.

-Тэгвэл хамгаалалтын захиргааны нэрийг өөрчлөх ямар шаардлага үүсэв?

-Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэр болон байршлыг өөрчлөх бодит шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл,

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай” 41 дүгээр тогтоолоор Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэрийг 906 мянган га талбай буюу 50 орчим хувиар өргөтгөсөн бөгөөд дархан цаазат газрын 60 орчим хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг, мөн тус дархан цаазат газар нь Зүүнгарын говьд бүхлээрээ хамаарагддаг тул хамгаалалтын захиргааг дархан цаазат газрын төв хэсэгт байрлуулахаар төлөвлөж, Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлж, зөвхөн хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилсөн.

-Хамгаалалтын захиргааны байршлыг яагаад өөрчилсөн юм бол?

-Өмнөх хамгаалалтын захиргаа байрлаж байсан Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бололцоо хангалтгүй байсан. Тухайлбал, шуудан, төрийн сан, банк, цагдаагийн байгууллага байдаггүй. Мөн хамгаалалтын захиргаанаас 10 км зайтай Тахийн талд бага сургууль, цэцэрлэг байгаа хэдий ч албан хаагчдын хүүхдүүд бүрэн хамрагдах боломжгүй, Бугат суманд 9 жил, Говь-Алтай аймгийн Алтай хотод 12 дугаар ангийг дамжин суралцах явцад сургууль завсардах, их дээд сургуульд элсэн орж чадахгүй хүндрэлүүд гарч байсан.

Иймээс тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт хамгийн оновчтой, түргэн шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж өгснөөс, гадна хамгаалалтын захиргааг шуудан, төрийн сан, банк, засмал зам болон бусад бүх дэд бүтцэд ойртуулж албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн зэрэг нөхцөл шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан гэж үзэж болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-07 185.83.214.69

========== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-09-07 66.181.160.72

Аливаа зүйлийг буруу өнцөгөөс нь харах хэрэггүйл баймаар хамгаалалтын захиргаа Алтай суманд ирсэнээр энэ байгууллагад ажилдаг ажилчдын ирээдүй үр хүүхдийн сурч боловсрох ,төрийн ажил хэрэг хурдан шуурхай явагдах гэх мэт дэд бүтэц хөгжиж байж албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд төвөггүй болно шүү дээ түүнээс биш энд ямар нэгэн мөнгө төгрөг, ашиг сонирхол байхгүй шүү

Avatar

Тэрбиш 2021-09-07 150.129.142.190

Бодит байдалд үндэслэсэн оновчтой, зөв шийдвэр байна.

Avatar

зочин 2021-09-07 103.229.120.103

Хоёр аймгийн хөгжлийн, аймаг орон нутгаас хандах хандлагын ялгаа л харагдаж байна гэж дүгнэж болохоор юм байна, Говь-Алтайнхан өөрсдөө л буруутай, аймаг орон нутггээс олигтойхон дэмжээд, тэр Бугат гээч сумаа жаахан тордоод өгсөн бол ийм нүүдэл суудал болохгүй байсан биз ээ, уг нь бодоход "Говийн их дархан цаазат газар"-ын захиргааг нутаг дэвсгэртээ байлгаж байх нь аймаг, тухайн орон нутгийн хувьд ашигтай л баймаар санагдах юм

Avatar

Зочин 2021-09-07 202.179.27.222

bysiin zahirgaa mongold baigaa

Avatar

Зочин 2021-09-07 59.153.114.167

Иргэн. Маш том ашиг сонирхол ард нь байна.

Avatar

ИРГЭН 2021-09-07 202.9.47.22

УРТНАСАН САЙД ХОВДЫН ХҮН ҮҮ? ҮҮНЭЭЭС ӨӨР ХИЙХ АЖИЛ ЭНЭ ЯАМАНД АЛГА УУ ??????????

Avatar

Зочин 2021-09-07 64.119.19.34

ИХ ГОВИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗАХИРГААГ ХОВД РУУ ШИЛЖҮҮҮЛЛЭЭ ГЭДЭГ ЧИНЬ ГОВЬ ААЖИМ ААЖИМААР ХОЙШИЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ҮҮ

Avatar

ИРГЭН 2021-09-07 202.9.47.22

МӨНГӨ НЬ ХОЙШИЛЖ БНА ГЭСЭН ҮГЭЭ ХО

Avatar

Зочин 2021-09-07 64.119.24.54

ЗҮҮНГАРЫН ГОВЬ ЧИНЬ ХЯТАДАД БАЙГАА БИЗ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-09-07 64.119.19.34

ХАГАС НЬ МОНГОЛД БИЙ

Avatar

Гонгор 2021-09-07 202.9.47.48

https://m.facebook.com/story.php?story_fbid=2654657604837202&id=100008789648865

Хүн ажлаас халахын дон туссан нөхдүүд УИХ-с давсан тушаалаа тайлбарлаагүй!!!!

Avatar

/*-*/ 2021-09-07 49.0.142.18

Энэ одоо бас нэг чалх бууруулдаг царай муутай авгай юу

Avatar

иргэн 2021-09-07 59.153.114.101

Зөв. Зүүн гарын говьд хамгаалалтын захиргаанд хамаарах газар нутгийн талаас илүү буюу 60 хувь хамаардаг гээд байна шүү дээ. Тэгээд дэд бүтэц хамгийн чухал Ховдын баруун хил хүртэл сайхан засмал замтай болсон шүү дээ. Аялал жуулчлал хөгжих боломжтой ба аштаахан бүтээгдэхүүн бий болгох хэрэгтэй.

Avatar

Иргэн 2021-09-07 202.21.96.212

За идэж уух нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж