Путин: Афганд бид ч алдаа гаргасан, үүнийг өрнийнхөн давтаад байна

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Путин: Афганд бид ч алдаа гаргасан, үүнийг өрнийнхөн давтаад байна

Путин: Афганд бид ч алдаа гаргасан, үүнийг өрнийнхөн давтаад байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо "Талибан" хөдөлгөөний талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Талибан хөдөлгөөн иргэншиж, яриа хэлэлцээнд нээлттэй орох болов уу. Ингэж байж Олон улсын хамтын нийгэмлэг Кабултай дипломат харилцаагаа хадгалж үлдэж чадна. Үүний зэрэгцээ Орос Афганистаныг хуваагдаж задраасай гэж хүсэхгүй байна. Хэрвээ ийм зүйл болвол Афгантай яриа хэлэлцээ хийх ямар ч боломжгүй болно. Нөгөө талаар аливаа улсад ардчилал хэрэгтэй бол түүнийг хүчээр суулгах шаардлагагүй. Афганд бид ч бас алдаа гаргасан, үүнийг өрнийнхөн давтаад байна” гэж онцолсон байна.

Ажиглагчид түүний энэ үгийг “Афганистанд явуулсан АНУ-ын үйл ажиллагаа үр дүнд хүрээгүй хэмээн дүгнэлээ" гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Улмаар Талибаны "алан хядагч бүлэглэл" гэсэн статус өөрчлөгдөөгүй тул Оросын Ерөнхийлөгч талибуудтай маш болгоомжтой харьцаж байна" хэмээн тэмдэглэв.

Эх сурвалж: TASS

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж