Францын нэрт жүжигчин Жан-Пол Бельмондо таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Францын нэрт жүжигчин Жан-Пол Бельмондо таалал төгсчээ

Францын нэрт жүжигчин Жан-Пол Бельмондо таалал төгсчээ
French actor Jean Paul Belmondo poses for a photo at La Napoule, near Cannes, France on May 6, 1964. (AP Photo/Jean Jacques Levy)

Францын алдарт жүжигчин Жан-Пол Бельмондо 88 насандаа таалал төгссөн тухай түүний өмгөөлөгчийн мэдээллээс иш татан France-Presse  агентлаг мэдээлэв. Түүнийг "Professional", "On the last breath", "Ace of the aces" зэрэг олон арван киноны дүрээр нь үзэгч олон андахгүй.

Бельмондо 1933 оны дөрөвдүгээр сарын 9-нд Нойли-сюр-Сейн хотод Парисын барималч Пол Бельмондо, зураач Сара Рейно-Ричард нарын гэр бүлд төржээ. Тэрээр Драмын урлагийн үндэсний дээд консерваторид элсэн орсон байна. Жан-Люк Годар, Франсуа Трюффо, Ален Рене, Жерар Ури, Жорж Лотнер нарын кинонд тоглосон.

Бельмондо хоёр удаа BAFTA шагналын гадаадын шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшиж байжээ. 1989 онд "The Minion of Fate" кинонд тоглож, Цезарийн шагнал хүртжээ. Каннын кино наадмаас "Далдуу модны алтан навч" шагнал (2011) хүртсэн бөгөөд дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2016 онд "Алтан арслан" шагнал зэрэг олон арван шагналаар шагнасан байна.

Тэрээр кино урлагаас зургаан жил завсарласны эцэст 2008 онд эргэж ирж байв. Бельмондо тухайн үед “Хэдийгээр би кинонд 95, театрын тайзан дээр 40 гаруй дүр бүтээсэн ч Витто­Рио де Сикигийн “Умберто Д” кино зохиолоос сэдэвлэж, Франсис Юстерийн найруулсан “Хүн ба нохой” киноны зураг авалтын үеэр маш их аз жаргалтай байсан” хэмээн ярьж байжээ.

Б.ЖАРГАЛ

Эх сурвалж: АFP, RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж