БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгч Үндсэн хуулиа сахилаа

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгч Үндсэн хуулиа сахилаа

БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгч Үндсэн хуулиа сахилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр (2021.09.06) “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог, АТГ-ын даргыг санал болгох эрхээсээ татгалзаж байна” хэмээн мэдэгдсэн. Энэ талаар хуульчдын байр суурийг сонирхлоо. 


ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ЧИГ ҮҮРГЭЭСЭЭ ТАТГАЛЗАНА ГЭЖ БАЙХГҮЙ

Хуульч Ө.Эрдэнэ-Очир: -2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орсон. 2021 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ Шүүхийн тухай хуулийг баталсан. Шүүхийн тухай хууль батлагдаад гуравдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулиар шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ-ын байнгын хороо хэлэлцэж, нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно гэх заалт орсон. 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр энэхүү заалтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга ҮХЦ-д Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай хүсэлт гаргасан. Улмаар ҮХЦ-ийн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гарсан.

Уг дүгнэлтийг УИХ хүлээж авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, УИХ-аас Шүүхийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Иймд Үндсэн хуулийн 66.3-д зааснаар Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг дахин авч үзэж, Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ шатнаас өмнө Ерөнхийлөгч ҮХЦ-д  хандаж, анх гаргасан хүсэлтээ татан авч байгааг өчигдөр  мэдээллээ.

Товчхондоо бол өмнөх Ерөнхийлөгчийн ҮХЦ-д шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэх хүсэлтээс одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзаж байна гэсэн үг. Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан чиг үүргээсээ татгалзана гэж байхгүй.

Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилуулах саналыг УИХ-д оруулдаг байсныг 2020 онд Авлигын эсрэг хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгож, УИХ томилдог болсон. Түүнээс Ерөнхийлөгч өөрөө сайн дураараа хуулиар байгаа эрх хэмжээнээсээ татгалзаад байгаа юм биш. Мөн Үндсэн хуулийн 66.3-д "ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол ҮХЦ дахин хянан үзэж, эцсийн шийдвэр гаргана" гэж заасан учраас анх цэцэд хандсан тал тус асуудлаасаа татгалзсан нь ач холбогдолгүй. ҮХЦ их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэх ёстой. Хүсэлт гаргасан тал хүсэлтээ Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд татгалзах эрхтэй байдаг. Нэгэнт цэц зөвлөлдөөд дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн тохиолдолд тийм эрх байхгүй" гэлээ. 

Харин Шүүхийн тухай багц хуульд дээр  ажилласан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийн шинэтгэлийг шүүх эрх мэдэлд хэн ч  хаан байх ёсгүй гэж хийсэн. Хүн биш хууль засагласан газар л шударга ёс ноёлно. Энэ шинэчлэл амар хялбар яваагүй. Үргэлжилнэ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч сонгуулийн өмнө ч, дараа нь үг хэлээсээ гадна үйлдлээрээ манлайлж буйд талархаж байна" гэсэн бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажилласан хуульч О.Мөнхсайхан "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтээс татгалзаж, ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, АТГ-ын даргыг томилох зэрэг Үндсэн хуулийн бус бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн нь Үндсэн хуулиа сахисан, 2019 оны ҮХНӨ-ийн хэрэгжилтийг дэмжсэн чухал алхам болжээ" хэмээн нүүр номдоо байр сууриа илэрхийлсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж