2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 505,371,111 төгрөгийн үнийн дүн бүхий 1,343,082 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +13.17%) болон "Ремикон" ХК (RMC +5.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -13.30%) болон "Монинжбар" ХК (MIB – 8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Багцын арилжаагаар "Бодь Даатгал" ХК-ийн 6,000,000 ширхэг үнэт цаасыг 750,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 75,707 ширхэг нэгж эрхийг нийт 28,842,862 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 4 ширхэг үнэт цаасыг 400 ам.доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 2.24 хувиар өсч, 46600.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,876,628,458,766.31 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ