Сэлбэ дэд төвийн тохижилтын ажил бүрэн дууслаа | News.MN

Сэлбэ дэд төвийн тохижилтын ажил бүрэн дууслаа

Сэлбэ дэд төвийн тохижилтын ажил бүрэн дууслаа

Сэлбэ дэд төвийн тохижилтын ажил бүрэн дууслаа

Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийт 156 га газарт Сэлбэ дэд төв буюу нийгмийн хангамж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг барьж байгаа билээ. Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжиж буй уг дэд төвийн цогц бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг ашиглалтад оров. Тодруулбал, үерийн хамгаалалтын далан сувгийн дотор ханын цутгалт болон далангийн дагуух нийт 3.01 га газарт шаварлаг хөрсийг солилоо. Мөн тус хэсэгт ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх төхөөрөмж, иргэдийн амарч суух сандал, сүүдрэвч, явган хүний зам зэргийг цогцоор нь шийдэн тохижуулав.

Тохижилт угсралтын ажлыг “Боди пропертиз” ХХК 2019 оноос эхлэн гүйцэтгэсэн бөгөөд энэ онд ашиглалтад орсноор иргэдийн амрах, зугаалах орчин нөхцөл сайжирч буй юм.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-06 122.201.31.89

Хаана юм вэ

Avatar

Зочин 2021-09-06 202.131.225.197

MOD TARIMAAR BNAA.. MODUI BOLOHOOR L NEG GOY HARAGDAHGUI BNAA.

Avatar

Зочин 2021-09-06 45.91.101.18

!!!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Заяа 2021-09-06 122.201.22.190

Бүтээн байгуулалтын сайхан ажил хийсэн бүх хүмүүсд баярллаа,ажилд нь улам өндөр амжилт хүсэе!!!

Avatar

болдоо 2021-09-06 43.242.243.237

хийж бүтээж байгаа хүмүүстээ баярлалаа, сайхан болж ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж