Засгийн газраас улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ он дуустал сунгасан. Мөн Covid-19 халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон байна.
Найр хуримын сар эхэлж, Гэрлэх ёслолын ордон хосуудын захиалгыг наймдугаар сараас авч эхэлсэн. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш үйл ажиллагаа нь хаалттай байсан хуримын ордон ийнхүү есдүгээр сарын 1-нээс албан ёсоор нээсэн ч дараагийн шийдвэрийн дагуу дахин хаалгаа барьжээ. Нийт 150 гаруй хуримын захиалга аваад байсан хуримын ордон үүнийгээ цуцалж эхэлсэн байна.
Гэрлэх ёслолын ордон хөл хориог ашиглан засвар хийжээ. Гол танхим руу орох өгсөх шатаар гарахад хоёрдугаар давхрын ханыг битүү цэцгээр чимэглэсэн. Энэ жилийн онцлог нь хуримлах хосын ёслол 30-40 минут болох бөгөөд нэг гэр бүлээс 30-аас дээш хүн оруулахгүй байхаар зохицуулалт хийсэн ч эхний өдрөө ажлаад тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй болжээ. Ямартай ч ес, аравдугаар сард хуримын ордонд хосууд хуримлах боломжгүй болжээ.
Холбоотой мэдээ