Сайжруулсан түлш борлуулах цэгийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлш борлуулах цэгийг нэмнэ

Сайжруулсан түлш борлуулах цэгийг нэмнэ

Энэ өвөл нийслэлийн 171.482 өрх шахмал түлш хэрэглэх статистик судалгаа бий. Дунджаар 572.5 тонн шахмал түлш борлуулах төлөвлөгөө гарсан байна. Гэвч түлш борлуулах цэг хүрэлцдэггүй гэх асуудал жил бүр яригддаг. Тиймээс борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхийг Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Сайжруулсан шахмал түлш худалдан, борлуулах цэгийн хувьд 300 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож, нийслэлийн хэмжээнд нийт 600 цэг байгуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 13.594 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж