Орон нутагт Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Сүүлийн 24 цагт 2494 эерэг тохиолдол батлагдсан нь нийслэлээс өндөр үзүүлэлттэй байгаа юм. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр аймаг, орон нутагт эмнэлгийн ор хүрэлцээгүй болж нэмэлтээр ор дэлгэж эхэлжээ.
Тодруулбал, Завхан аймгийн Биеийн тамир, спорт хороонд 100 ор дэлгэсэн байна. Үүнийг аймгийн Засаг даргын нөөц сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр шинээр 50 ор худалдан авсан бол Улаан загалмайн нийгэмлэгийн хандиваар 50 ор тус тус дэлгэжээ.
Мөн аймгийн Улиастай суманд Халдвартын эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Хүүхдийн эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Эдийн засгийн сургууль дээр 135 ор дэлгэж 133 өвчтөн эмчлүүлж байгаа аж. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эмч эмнэлгийн ажилчдын хүрэлцээ муу, тусгаарлан ажиглах боловсон хүчний нөөцгүй болж байгаа тул есдүгээр сарын 15-наас хэвийн горимд ажиллаж эхлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.
Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4217 байгаа бол 1092 хүн эмчлүүлж байна. Үүнээс 728 нь эмнэлэгт, 365 нь гэрээр эмчлүүлж байгаа гэнэ. Түүнчлэн Хэнтий аймагт өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Биеийн тамир спортын ордонд ор засч өвчтөнүүдээ эмчилж эхэлжээ.
Цаашид Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрвэл улсын хэмжээнд хоногт батлагдах тохиолдын тоо нэмэгдэнэ гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тус төвийн дэд захирал Ж.Байгальмаа “Covid-19 халдварын нөхцөл байдал аймаг орон нутагт хүнд байна. Тухайлбал, өвчлөл эрс нэмэгдсэн Баян-Өлгий аймагт тандалтын сорьцоор дельта хувилбарын тархалт өндөр хувьтай байсан. Хэрэв Covid-19 халдварын давалгаа орон нутагт хүндэрвэл улсын хэмжээнд хоногт бүртгэгдэх өвчлөлийн тоо ч нэмэгдэнэ. Аймаг орон нутгаас нийслэлийг зорих оюутнуудын хөдөлгөөн, албан байгууллагуудын ажил жигдэрсэн тул хүн хоорондын харилцаа ихэсч, нягтаршил, хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Хүн хоорондын харилцаа ихсэх бүрт өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй. Бид халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн ор, эмч ажилчдын нөөцийг тооцож байна” гэсэн юм.
Зочин 2021-09-06 45.91.101.18
! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Заагч 2021-09-06 202.9.46.244
Хог вирус хятад вакцины хар гай ингэж Монголчуудыг устгасаар гамшигт авчирсаны нэг илрэл хог вирус хятадыг устгавал дэлхий цэвэршиж жаргалын наран биднийг ивээх буй за.
Зочин 2021-09-06 66.181.186.93
Ene hezee buurah ve gej uu? bugd uvduud duussan ued buurna
Зочин 2021-09-06 146.115.161.230
10,000,000/50=200,000 гэнээ. Арай дөнгүүр юм авах байсан уу үгүй юу?
Зочин 2021-09-06 202.126.89.234
Мөн аймгийн Улиастай суманд Халдвартын эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Хүүхдийн эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Эдийн засгийн сургууль дээр 135 ор дэлгэж 133 өвчтөн эмчлүүлж байгаа аж.
100 ortoi 2 gazar tus bur 101 hun avaad. 135 ortoi gazraa 133 hun avch baigaag oilgoh uhaan hairla.
GH 2021-09-06 49.0.142.18
Ornoodoo iluu garsan covidchinguud ni shuud shalan deer gudas devseed deelee nomorch gutlaa derleed hunij baigaa bololtoi
Зочин 2021-09-06 202.126.90.142
Хүйтэн хонгилд улам өвчин авах нь дээ
Зочин 2021-09-06 202.126.89.160
10 сая төгрөгөөр авсан 50 орны байж байгаа царайг дээ 🙂
Зочин 2021-09-06 192.82.73.106
ТАЛ НЬ ЦАВЧАА ХӨГШӨӨН. ТӨРИЙН ХУЛГАЙЧУУД ДЭЭР ДООРГҮЙ ЦАВЧИНА.