Месси тоглолт цуцлагдсанд ундууцав | News.MN

Месси тоглолт цуцлагдсанд ундууцав

Месси тоглолт цуцлагдсанд ундууцав

Месси тоглолт цуцлагдсанд ундууцав

Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий эрх олгох урьдчилсан шатны тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт боллоо. Эдгээрээс хамгийн сонирхолтой тоглолт нь Сан-Пауло хотод эхэлсэн ч удаан үргэлжилсэнгүй.

Бразил-Аргентин улсуудын тоглолт эхлээд удаагүй байхад Бразилын эрүүл мэндийн ажилтнууд талбайд нэвтрэн улмаар тоглолтыг цуцалжээ. Учир нь Аргентины шигшээд багтсан дөрвөн тоглогч Бразил улсын халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж, өөрсдийгөө тусгаарлалгүй тоглолтод оролцсон аж. Тодруулбал, Английн Премьер лигт тоглодог Аргентины дөрвөн тамирчин Бразилд ирсэн хойно 14 хоног тусгаарлагдах ёстой байжээ.

Бразилын дүрэм журмын дагуу Их Британиас ирсэн зорчигчид 14 хоног тусгаарлагдах ёстой.

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны мэдэгдэлд “Тоглолтын шүүгчийн шийдвэрээр ФИФА-аас зохион байгуулсан Бразил болон Аргентины багуудын тоглолт цуцлагдлаа. Шүүгч болон тоглолтын комиссар ФИФА -гийн сахилгын хороонд тайлан гаргаж өгөх бөгөөд үүний дараа ямар арга хэмжээ авах нь тодорхой болно” гэжээ.

Аргентины шигшээ багийн ахлах дасгалжуулагч Лионель Скалони “Үнэхээр гунигтай байна. Хэн нэгнээс буруу хайхыг хүсэхгүй байна. Тамирчин бүрийн л хүсэн хүлээсэн, дэлхийн шилдгүүд талбай дээр байх тоглолт байлаа. Аргентины ард түмэн тамирчнаа хамгаалах гэсэн дасгалжуулагч намайг ойлгоно. Бразилын албаны хүмүүс тоглож болохгүй гэж юу ч хэлээгүй. Бид ч, Бразилын тамирчид ч тоглохыг хүссэн” хэмээн ярьжээ.

Аргентины шигшээ багийн довтлогч Эмилиано Буэндиа, хаалгач Эмилиано Мартинез хоёр Астон Виллад, Жиовани ло Селсо, Кристиан Ромеро хоёр Тоттенхэм Хотспурт тус тус тоглодог.

Багийнхаа анд Неймарын эсрэг тоглох байсан ч чадаагүй Лионель Месси “Бид Бразилд гурван өдөр байсан. Тоглох өдрөө хүлээгээд л байж байсан. Яагаад өмнө хэлж болоогүй юм бэ. Үнэхээр замбараагүй юм. Бид явлаа” хэмээн ундууцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-06 23.184.48.9

>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-06 103.10.22.137

хаалгач довтлогч Эмилиано Буэндиа …. гэж юу гэсэн үг вэ?

Avatar

Зочин 2021-09-06 192.82.70.75

Энэ Мөнгөнтамир иймэрхүү авцалдаагүй юм их бичнэ. Толгой муутай байх.

Avatar

Зочин 2021-09-06 203.91.115.52

Хаалгач Буэндиа, довтлогч Мартинез гэсэн байгаа юм биш үү? Адилхан нэртэй ч өөр овогтой хүмүүс байгаа биз дээ? Өөрийн толгой дээрхи баасыг арилгаагүй байж бас хүн өөлөхтэйгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж