Орлогод нийцсэн 700 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлнэ | News.MN

Орлогод нийцсэн 700 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлнэ

Орлогод нийцсэн 700 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлнэ

Орлогод нийцсэн 700 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууц болон орлогод нийцсэн ногоон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 700 айлын ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Уг асуудлыг өнөөдөр /2021.9.6/ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцэж, дэмжлээ.

Уг төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материалд дөрвөн га газарт хэрэгжүүлэх бөгөөд төвлөрсөн  хангамж үйлчилгээнд холбогдсон, эрчим хүчний үр ашигтай зарцуулалттай байхаар төлөвлөжээ. 712 айлын уг төслийн 142 орон сууц нь түрээсийн, 570 айлын орон сууц нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан байна. Төслийн хүрээнд 292 автомашины дулаан зогсоол,  740 мкв худалдаа үйлчилгээний хэсэг, 300м/кв  эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан төвийг барих аж. Мөн төлөвлөлтөд 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэг барихаар тусгасан байна.

Төслийг хэрэгжүүлснээр шинээр баригдах орон сууцны нүүрстөрөгч ялгаруулалт буурах, уур амьсгалд тэсвэртэй, энгийн байгууламжтай харьцуулахад хүлэмжийн хийг 50 орчим хувиар, агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулна.  Ногоон орон сууцны хорооллыг төвлөрлийг бууруулах үүднээс дүүрэг бүрд барих боломжтой. Гэвч газар чөлөөлөлтийн ажил чухал байгааг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-06 45.91.101.18

>>>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-06 103.80.210.183

нохойн баас. НОХОЙН БААС.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж