Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.09.06/ боллоо. Энэ үеэр нийслэлийнхний тулгамдсан асуудал болсон түгжрэлийг бууруулах зорилгоор гурван автобус уртасгасан цагаар ажиллахаар болов. Тодруулбал, 05:30-00:00 цагийн хооронд Ч:2, Ч:5, Ч:7 гэсэн гурван чиглэлийн автобус энэ сарын 3-наас хойш туршилтаар явуулж эхэлсэн байна. Үүнд,
- Ч:2 Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс
- Ч:5 Шар хадны эцэс-Гэмтлийн эмнэлэг
- Ч:7 Нисэх-Монгол Улсын Их Сургууль
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 22 аж ахуйн нэгжийн 1000 орчим автобус мянга гаруй чиглэлд үйлчилгээнд явж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2021-09-06 66.181.161.126
Бүх автобусыг 5:30 аас явуулж болдоггүй юм уу?
Зочин 2021-09-06 66.181.161.86
Ханын материал 3-4 р хороолол тамтай шүү. Өдөржин ирэхгүй
Ккк 2021-09-06 203.91.115.53
Зайсан -ялалт.таван шар офицер гэж нэмэхээр бнадаа
Зочин 2021-09-06 45.91.101.18
!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-09-06 192.82.76.154
Шар хадны эцэс 3.4 хороолол , шар хад гэмтлийн эмнэлэг гэдэг чинь бараг нэг чиглэл байна шүү дээ. Аль нэгнийх нь оронд5 шар офицеруудын ордон гэсэн чиглэл байсан нь дээр.
Зорчигч 2021-09-06 202.9.40.195
Зайсан офицеруудын ордон 5:30-с нэмэх хэрэгтэй өглөө 7:00 эхний автобус явж эхлэхээр түгжирсээр байгаад хүүхдүүд хичээлдээ хоцорч байна
Зочин 2021-09-06 66.181.161.41
5 шар оффицер нэмсэн дээр байхаа.Бас босоо тэнхлэгийн дагуу 7 буудал 120 мянгат гэсэн чиглэл нэмэх хэрэгтэй.
Зочин 2021-09-06 103.80.210.183
за тэгээд худлаа юм байна лээ. зарим нь огт зогсохгүй явж тоогоо гүйцээгээд явж нүд анидаг шүү дээ.
зочин 2021-09-06 49.0.154.230
төв замаараа ганц чиглэл нэмээчээ
Зочин 2021-09-06 64.119.18.53
Нисэх яармагийг чиглэлд автобус нэмсэн нь сайн байна.Хувийн таксичид оодороод байгаа чиглэл