Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.09.06/ боллоо. Энэ үеэр нийслэлийнхний тулгамдсан асуудал болсон түгжрэлийг бууруулах зорилгоор гурван автобус уртасгасан цагаар ажиллахаар болов. Тодруулбал, 05:30-00:00 цагийн хооронд Ч:2, Ч:5, Ч:7 гэсэн гурван чиглэлийн автобус энэ сарын 3-наас хойш туршилтаар явуулж эхэлсэн байна. Үүнд,
- Ч:2 Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс
- Ч:5 Шар хадны эцэс-Гэмтлийн эмнэлэг
- Ч:7 Нисэх-Монгол Улсын Их Сургууль
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 22 аж ахуйн нэгжийн 1000 орчим автобус мянга гаруй чиглэлд үйлчилгээнд явж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ