Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын дүнд итгэхгүй бол гомдол гаргаж болно | News.MN

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын дүнд итгэхгүй бол гомдол гаргаж болно

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын дүнд итгэхгүй бол гомдол гаргаж болно

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын дүнд итгэхгүй бол гомдол гаргаж болно

Улсын хэмжээнд Covid-19-өөр өвдөж эдгэсэн 220 сурагч есдүгээр сарын 2-ноос 4-ний өдөр Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-нөөс 22-нд орон даяар зохион байгуулсан билээ. Энэ хугацаанд шалгалтад хамрагдсан сурагчид дүнд эргэлзэж байгаа бол гомдол гаргах эрхтэй болохыг Боловсролын сайд мэдэгдлээ.

Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа “Элсэлтийн ерөнхий шалгалтын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Шалгалтын дүнд итгэхгүй байгаа бол гомдол гаргаж болно. Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болох хэрэгцээ шаардлага үүсч байгаа. Хичээл сонголт, шалгалтын түвшинг эргэн харна. Сургамж бүрд дүгнэлт хийнэ, алдаагаа засна" хэмээн бичжээ.

БҮТ-ийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатын өгсөн мэдээллээр “2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн оролцох сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч дууслаа. Энэ жил бэлтгэл сайтай байсан хүүхдүүд маш өндөр авсан. Тэр дундаа нийгмийн ухааны хичээл дээр. ЭЕШ-ын сэдэв, материал задраагүй. Харин шалгалтын анги танхимд хориглох зүйлс болох гар утас, тооны машин зэрэг зүйлсээс авч орсон тохиолдол гарсан. Нийт 16 мянга гаруй гар утсыг шалгалтын ангид орохоос өмнө хурааж авсан. Танхимд хоёр утастай шалгуулагч нэг утсаа авч орох оролдлого хэд хэд гарсан. Химийн шалгалтын үеэр л гэхэд нэг шалгуулагч утастай орж, зураг авч шалгалт авч байх явцад 57 дахь  минутад утсаараа зураг авч, цахимаар явуулж бусдаас тусламж гуйсан байсныг тогтоосон. Тухайн сурагчийн дүн оноог хүчингүй болгосон” юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүхээ 2021-09-06 203.91.115.38

Эрхэм Боловсхолын сайдаа, Монгол Улсын Их сургууль чинь яг үнэн хэрэг дээр Үндэсний Их сургуулиас дээрдэх юм алгаа, дотоод зоихон байгуулалт маш муу. Шинээр элсэн орж буй хүүхдүүдэд бүх зүйлс нь тодорхой бус цахим шуудан илгээгээд ог хариу өгөхгүй. Энэнд хөрөнгө мөнгө ямар ч хамаагүй шүү дээ. Багш нар нь хариуцлагагүй 9-р сарын 6-нд цахим хичээл эхлэх гэж байж дөнгөж урд орой нь линк тавьж байх жишээтэй. 9-р сарын 7-ны өглөөний 07 цаг 45 минутны цахим хичээл нь бас л орсонгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-09-06 202.9.46.20

гомдол биш ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ гэнэ.

Avatar

Зочин 2021-09-06 103.80.210.183

явж шараа тайл. чамд хэн ч итгэхгүй байхад зүгээр явж үз.

Avatar

Хулансаран 2021-09-06 192.82.66.93

Таны албан ёсны мэдээлэлд хэн итгэх вэ дээ Сайдаа. Одоо бүх зүйлс өнгөрсөн. Дөнгөж амьдралын гараагаа эхэлж буй залуу үедээ энэ муухай намынхаа нөхдийн хорны сүүдрийг бүү тусгаач гуйя. Ирээдүйд итгэх итгэлээ алдана шүү дээ залуус чинь. Хэн ямар түвшний мэдлэгтэйгээ хүүхдүүд мэднэ гэнэт өндөр оноо авсныг нь гайхаад л өнгөрч байна хүүхдүүд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж