Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын дүнд итгэхгүй бол гомдол гаргаж болно

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын дүнд итгэхгүй бол гомдол гаргаж болно

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын дүнд итгэхгүй бол гомдол гаргаж болно

Улсын хэмжээнд Covid-19-өөр өвдөж эдгэсэн 220 сурагч есдүгээр сарын 2-ноос 4-ний өдөр Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-нөөс 22-нд орон даяар зохион байгуулсан билээ. Энэ хугацаанд шалгалтад хамрагдсан сурагчид дүнд эргэлзэж байгаа бол гомдол гаргах эрхтэй болохыг Боловсролын сайд мэдэгдлээ.

Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа “Элсэлтийн ерөнхий шалгалтын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Шалгалтын дүнд итгэхгүй байгаа бол гомдол гаргаж болно. Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болох хэрэгцээ шаардлага үүсч байгаа. Хичээл сонголт, шалгалтын түвшинг эргэн харна. Сургамж бүрд дүгнэлт хийнэ, алдаагаа засна" хэмээн бичжээ.

БҮТ-ийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатын өгсөн мэдээллээр “2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн оролцох сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч дууслаа. Энэ жил бэлтгэл сайтай байсан хүүхдүүд маш өндөр авсан. Тэр дундаа нийгмийн ухааны хичээл дээр. ЭЕШ-ын сэдэв, материал задраагүй. Харин шалгалтын анги танхимд хориглох зүйлс болох гар утас, тооны машин зэрэг зүйлсээс авч орсон тохиолдол гарсан. Нийт 16 мянга гаруй гар утсыг шалгалтын ангид орохоос өмнө хурааж авсан. Танхимд хоёр утастай шалгуулагч нэг утсаа авч орох оролдлого хэд хэд гарсан. Химийн шалгалтын үеэр л гэхэд нэг шалгуулагч утастай орж, зураг авч шалгалт авч байх явцад 57 дахь  минутад утсаараа зураг авч, цахимаар явуулж бусдаас тусламж гуйсан байсныг тогтоосон. Тухайн сурагчийн дүн оноог хүчингүй болгосон” юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж