Ангела Меркель бууснаар ямар өөрчлөлт гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

Ангела Меркель бууснаар ямар өөрчлөлт гарах вэ?

Ангела Меркель бууснаар ямар өөрчлөлт гарах вэ?

Ангела Меркель бол Европын манлайллын нүүр царай, дэлхийн эрчим хүчний брокер, тогтвортой байдлын хүч, АНУ-ын ерөнхийлөгчийн найдвартай түнш юм. Гэвч тэрбээр Европын эдийн засгийн гол хүч болсон Герман улсын түлхүүрийг тун удахгүй хүлээлгэн өгөх гэж байна.

Меркелийн орыг залгах нэр дэвшигчид өөсрдийгөө улс төрийн өв залгамжлагч хэмээн тодорхойлж буй. Гэхдээ ялалт хэний ч талд эргэсэн АНУ, Хятад хоёрын хоорондох хүчний тэнцвэрийг зохицуулах тал дээр Меркелээс өөр чиглэлийг баримтлах нь дамжиггүй юм.

Меркелийн "болгоомжтой өсөлт"-ийн бодлого Герман улсыг хэд хэдэн хямралыг даван туулахад тусалж ирсэн ч өнөөгийн сорилтын өмнө хүчин мөхөсдөж байгааг “Brookings” хүрээлэнгийн ажилтан Констанце Стелзенмюллер хэлжээ. Меркель уур амьсгалын өөрчлөлт болон Хятад гэх мэт асуудлаар Германы эдийн засгийн ашиг, тэр дундаа автомашины үйлдвэрлэлийн өнөөгийн байдлыг тасалдуулахыг хүсээгүй юм.

Стелзенмюллер хэлэхдээ "Меркелийн тэнцвэрийг барих нарийн бодлого Европын бага хурлаар хэлэлцэгдэж буй асуудлыг үр дүнд хүргэхэд түлхэц болж ирсэн. Гэвч энэ нь түрэмгийлэгч гүрнүүдтэй харилцах хамгийн шалгарсан арга биш бөгөөд Герман улсыг угтаж буй хямралтай он жилүүдэд хэрхэн бэлтгэх талаар байр сууриа хангалттай илэрхийлээгүй” гэжээ.

Тиймээс Меркель бууснаар Орос, тэр дундаа Хятадтай харилцах Берлиний бодлогод өөрчлөлт орохыг Германы Маршалын сангийн трансатлантын тэнгисийн ахлах ажилтан Судха Дэвид-Вилп онцлов. Тэрбээр шинэ канцлер ардчилсан үнэт зүйлсийг хамгаалж, АНУ-тай ойр байхыг хичээхийн зэрэгцээ Германы экспортын машиныг хөдөлгөж ирсэн Меркелийн хуучин замналыг дагах боломжгүй гэсэн юм.

Байдены засаг захиргааны эсэргүүцэлтэй тулгараагүй байсан бол Меркель арванхоёрдугаар сард “Huawei”-г Германы 5G сүлжээнд оруулах шийдвэрийг гаргах гэж байснаас гадна Европын холбоо Хятадын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад туслалцаа үзүүлэх гэж байв. "Энэ нь Герман, Европыг хуваах хэмжээнд хүргэж болох байсан" гэж Дэвид-Вилп хэлэв.

Меркелийг орлох гол өрсөлдөөн Социал демократ намын дарга Олаф Шольц болон Христийн ардчилсан намын лидер Меркелийн залгамжлагч Армен Лашчет нарын хооронд өрнөж байна. Германд канцлерын нэр дэвшигчдийн дунд явуулсан саяхны санал асуулгаар Лашчет ердөө 10 хувийн саналыг авсан бол Шольцын хувьд саналын 31 хувийг бүрдүүлжээ.

Германчуудын хувьд туршлагатай, авхаалжтай, нэр нөлөөтэй Меркелийн эрин үе дуусах гэж байгаа нь багагүй айдсыг төрүүлж байна. Тэрбээр зарим талаар тус улсын хамгийн нэр хүндтэй улстөрч хэвээр үлдэх бөгөөд "Мутти" буюу ээж гэдэг хоч нь түүний удаан хугацаанд тогтнож ирсэн улс төрийн үүргийг илтгэнэ.

 ЭХ СУРВАЛЖ: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж