"Төрийн улаан тамгатай, гарын үсэг зурсан цаас чинь юу вэ"

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

"Төрийн улаан тамгатай, гарын үсэг зурсан цаас чинь юу вэ"

"Төрийн улаан тамгатай, гарын үсэг зурсан цаас чинь юу вэ"

Орон сууцны дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал "Газрын эзэн Баянзүрх" нөхөрлөлийг гүтгэсэн талаар өнөөдөр/2021.09.06/ мэдээлэл хийлээ.


"ГАЗРЫН ЭЗЭН БАЯНЗҮРХ" НӨХӨРЛӨЛИЙН ТЭРГҮҮН Б.НЯМЖАВ:

-Бид Б.Азжаргалтай төслийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын талаар танилцуулга хийж уулзалт хийхийг бид хүссэн. Нээлттэй уулзалт хийгээчээ л гэсэн. Гурван албан бичиг явуулаад өнөөдрийг хүртэл гурван сарын хугацаанд хариу ирээгүй.  Б.Азжаргал дарга  “Тодорхой тооны хувь иргэд төрийн бус байгууллагын нэр бариад явж байна гэсэн болохоос биш яг газрын эзэн Баянзүрхтэй холбоотой хууран мэхлэх үйл ажиллагаа явуулж байна гэж би огт яриагүй” гэж хэлсэн. Гэтэл ирүүлсэн албан бичигт “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл нь сонгон шалгаруулалт зарлаж, худал мэдээлэл тараан иргэдийг төөрөгдүүлж, хоёр талт гэрээ байгуулан хууль бус үйл ажиллагааа явуулж байна. Иймээс дээрх үйлдлийг таслан зогсоож, хуулийн арга хэмжээ ав” гэсэн. Би танаас асууя. Нэгдүгээрт, худал мэдээлэл тараасан гэдгийг нь та юугаар нотолж байгаа юм бэ. Хоёрдугаарт, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг юугаар нотолж байна вэ. Үүний дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдэгдэл гарган “77800544 дугаараас нийслэлийн Гэр хороолол дахин төлөвлөлтийн хэлтэс гэсэн зурвасыг тодорхой тооны иргэдэд тараажээ” гэсэн. Гэтэл манайд ийм утасны дугаар байхгүй. Энэ асуудлаар хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж байгаа гэсэн боловч нэг ч удаа намайг дуудаагүй. Манай нөхөрлөлийг ийм үйлдэл хийсэн мэтээр харагдуулж байна. Улаанбаатар хотод цорын ганц жишиг явж байгаа төсөл манайх. Иргэд нь нөхөрлөлийн тухай хуулиар эвлэлдэн нэгдээд манайх батлагдсан. Гэр хорооллын орон сууцжуулах төсөл татан буугдсан ч төслийн талбаруудыг буулгаагүй. Танайх руу хэлтэс болж буусан. “Газрын эзэн Баянзүрх” төрийн бус байгууллагаас бусад нь үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж та хэлсэн байна лээ. Яагаад манайхыг тусгайлан цуцалсан юм бэ. Эрх зүйн акт нь хаана байна. Төрийн улаан тамгатай, гарын үсэг зурсан цаас чинь юу юм бэ. Ерөнхий төлөвлөгөө биш юм уу.  Бүхэл бүтэн 152 нэгж талбарын 113 иргэдийн эрх ашгийг луйвардаж байгаа юм уу. Манайд 500 иргэн байхгүй. Суурь судалгаатай юмаа мэдэж ярь.

ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА Б.АЗЖАРГАЛ:

-Тодорхой утасны дугаартай мэдэгдлийг манайхаас гаргасан. Дан ганц Баянзүрх дээр болсон хэрэг биш ээ. Гэр хорооллын суурьшлын бүст амьдарч буй иргэд рүү “Та гэр хорооллын азтан боллоо. Газраа чөлөөл. Тодорхой хэмжээний мөнгө төлөөрэй. Тэгээд бэлэн байраа аваарай” гэдэг мессеж очиж эхэлсэн. Иргэд маань энэ мессежийг бидэн рүү явуулсан. Бид танай нэрийг бариагүй. Манайхаас азтан шалгаруулсан зүйл байхгүй гэдгийг л мэдэгдсэн. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга ирж уулзаад, газар чөлөөлөлт хийж байна гэдгээ хэлсэн. Хоёр нэгж талбар дээр газар төлөвлөлт хийж, байрны сууриа тавиад эхэлжээ.

ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗРЫН ДАРГА Г.ГАНХҮҮ:

-Гэр хорооллыг дахин хөгжүүлэх тухай процесс 2011 оноос эхэлсэн. 2015 онд хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль гарсан. Амьдрал баян. Янз бүрийн л алдаа дутагдал гарсан. Бид дахин сайжруулахаар ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Бид иргэдтэй, аж ахуй нэгжүүдтэй чөлөөтэй уулзаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж