"Ерөнхийлөгч ШЕЗ-ийг томилдог эрхээсээ татгалзаж байна" | News.MN

"Ерөнхийлөгч ШЕЗ-ийг томилдог эрхээсээ татгалзаж байна"

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгч ШЕЗ-ийг томилдог эрхээсээ татгалзаж байна"

"Ерөнхийлөгч ШЕЗ-ийг томилдог эрхээсээ татгалзаж байна"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар өнөөдөр /2021.09.06/ мэдээлэл хийлээ. 


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР:

Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/  хандсан. ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаас  Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байна. Мөн Авлигатай тэмцэх газрын /АТГ/  даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээс шүүгчийг УИХ , АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Ерөнхийлөгч хүн биш хууль засагладаг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс Шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсанаараа хэрэгжинэ. ҮХЦ-д Ерөнхийлөгч энэ хүсэлтээ хүргүүлнэ. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ А.БЯМБАЖАРГАЛ:

-Ерөнхийлөгч шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байгаа шийдвэр нь өнгөрсөн 30 жилийн түүхэнд нь анх удаагаа тохиож байна. Энэ нь Шүүхийн шинэтгэлийн хувьд шинэлэг, хууль зүйн хувьд энэ нь цоо шинэ практик боллоо. Хуульд ҮХЦ-д хүсэлт гаргасан тал өөрийнхөө хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болдог эрх бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн энэ заалтын дагуу уг эрхээсээ татгалзаж байна. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гол мөн чанар нь дараах хоёр байгууллагыг агуулгын хувьд задалж өгсөн. Тодруулбал, Шүүхийн Ерөнхий зөвлөл /ШЕЗ/ нь хуульчдаас шүүгчийг шилж сонгох чиг үүргийг гүйцэтгэдэг. Нөгөө талдаа шүүгчдэд хариуцлага тооцдог механизмыг Шүүхийн сахилгын хороо байгуулахаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан. Энэ байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь ШЕЗ-ийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.

Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно. Мөн 49 дүгээр зүйлийн 6-д Шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллана” гэж заасан. Өнгөрсөн хугацаанд шударга бусын хонгилыг улстөрч, судлаачид ярьж ирсэн. Монгол Улсын хувьд 1992 оны Үндсэн хууль баталсан цагаас хойш 1993 онд Шүүхийн тухай хуулийг баталсан. Мөн 2013 онд шүүхийн багц хуулийг баталсан. Шүүгчдийг шилж, сонгодог шүүхийн захиргааны байгууллага гэж нэрлэсэн одоогийн ШЕЗ-ийн гишүүн нэг бүрийг тэр дундаа даргыг нь Ерөнхийлөгч томилдог хуультай болсон. Энэ цагаас хойш шударга бусын хонгилын талаар яригдах болсон. Өөрөөр хэлбэл, энэ томилгооны үйл явц нь эцсийн дүндээ шүүхэд нөлөөлж байна гэсэн үг.

Шүүхийн сахилгын хороо мөн адил Ерөнхийлөгчийн институцтэй хариуцлага тооцдог механизм холбогдож ирсэн. Ингэснээр хэнийг шүүгч болгох вэ гэдэг асуудал нь Ерөнхийлөгчийн институц илүүтэй хамааралтай болсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол мөн чанар нь энэ хамаарлыг арилгах зорилготой. 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орсон. 2021 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ шүүхийн тухай хуулийг баталсан. Улмаар хоёрдугаар сарын 9-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга ҮХЦ-д хандсан. Иргэн ҮХЦ хандвал уг маргааныг үүсгэх эсэх асуудал яригддаг бол Ерөнхийлөгч хүсэлт гаргавал шууд маргааныг хянан шийдвэрлэдэг. ҮХЦ дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн” гэх дүгнэлтийг гаргасан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон цагаас хойш тооцвол жил найман сар, ҮХЦ-ийн дүгнэлт гарснаас хойш 130 хоногийн хугацаанд шүүхийн шинэтгэлийн асуудал гацаанд орсон. Тиймээс энэ гацааг арилгахын тулд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог, АТГ-ын дэд даргыг санал болгох эрхээсээ татгалзаж байна. Ерөнхийлөгч өөрийнхөө байр суурийг ийнхүү илэрхийллээ. Одоо ҮХЦ-ээс бүх зүйл хамаарна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилал шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэнэ” гэдгээ илэрхийлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-06 202.9.46.19

Энэ х***а сэтгэлтэй н**ш худлаа шүлсээ үсчүүлэхээ болих хэрэгтэй.Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихаад үүнийгээ ярих хэрэгтэй.Ард түмэн тэнэг биш, юм уншдаг, боддог, судалдаг болсон шүү битгий чи басаарай.

Avatar

Зочин 2021-09-06 66.181.187.133

юуч ойлгодоггүй дебил бааснууд вэ та нар ордоны зүүн жигүүрээс цэвдэг хууль зөрчидөг баттулгаа дагаад зайл

Avatar

lol 2021-09-06 103.57.92.63

peeh bazarvaanii yasan tom ajil hiivee

Avatar

/*-*/ 2021-09-06 49.0.142.18

Шүүх засаглалыг МАН намын даргад атгуулж санаа нь амарч байгаа юм биз дээ, ингэж байхаар Xятадын комунист намд нэгмөсөн дагаар орчихооч яршиг цус

Avatar

Зочин 2021-09-06 199.249.230.146

=== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Казиночин ерөнхийлөгч 2021-09-06 202.179.27.105

ЖДҮчин

Avatar

T Batbold 2021-09-06 172.58.227.145

Хүний эрхийг хангах, авилгалыг арилгах үндэс болсон шүүхийн бие даасан байплыг хүндэтгэсэн зарчмын зоримог алхам хийж байгаа ерөнхийлөгчид баяр хүргэж, хуульчдад нөлөөлдөг улс төрчид тэгж хуулийн засаглалыг бусниулж бхйгаа хуульчдаас шийдвэртэй ангижрахыг хүсэж амжмлт хүсье

Avatar

Zochin 2021-09-06 64.119.29.2

МУ-ын Үндсэн хуульд ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилохоор заасан байдаг. Гэтэл хуульд өөрчлөлт ороогүй байхад шууд ШЕЗ-ийг томилдог эрхээсээ татгалзаж болохгүй биз дээ. Ерөнхийлөгч хүн хуулийг дээдэлж, мөрдөж ажиллах үүрэгтэй билээ

Avatar

Зочин 2021-09-06 119.40.100.170

ZARSAN BAINA

Avatar

Мэргэн 2021-09-06 66.181.182.69

Энэ ёрын амьтан залхуугаа хүрэхээр нөгөө зандан суудлаа хаяаад алга болно доо. УИХ-ын суудлаа нэг барбигийн мээмэн завсар хавчуулж хаясан. Дараа Засгийн газраа данхар толгойтой давжаа ажилтай нөхрийн өмнө улсаа ард түмнээ улсын эрх ашгийг хаясан одоо зандан суудлаа хааш нь хаях болдол

Avatar

Зочин 2021-09-06 124.158.96.49

Жүжиг биш бол Хүүк мандтугай. Хамгийн гол нь Шүүх, Прокурорыг хараат бус байлгана гэж ерөнхийлөгч амалсанаа биелүүлэх ёстой.

Avatar

Иргэн 2021-09-06 49.0.142.52

Ямар ч эрх мэдэлгүй болж дээ ерөнхийлөгч.

Avatar

Зочин 2021-09-06 103.57.93.30

Ээлжит жүжиг. Жүжихгүй бол нөгөө мөнгийн идцэн гуйлагчи мартаад эхэлцэншдээ

Avatar

Иргэн 2021-09-06 49.0.142.52

Хууль өөрчлөх замаар юу л хийх гээд байна даа. Дараа нь өө буруу юм байна гээд буцаагаад байранд нь тавина. Энэ хоорондуур……???!

Avatar

Болорцэцэг ба 14 тэрбумынхан 2021-09-06 185.220.100.243

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг KOZEL Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч (ILLEGAL NARCISSIST)

Avatar

Зочин 2021-09-06 66.181.190.213

Улс төоийн ядарга тусаж эрч хүчгү болохоороо нам тайван суухыг эрмэлздэг.элдэв зүйлээс хол өөрөө л амар бол ганц хүсэл нь биелдэг тийм тохиол билогийн нас нь хөгширсөн хүмүүст тохиолддог .

Avatar

baba 2021-09-06 64.119.16.186

Шүүхийг улс төрчдийн гарт шидэж өгсөн Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс огцрох ёстой болж байна даа.

Avatar

zochin 2021-09-06 202.126.90.11

Ard tvmnees songodog tom erkh medeltei bsan odoo um khiidgvi erkh medelgvi er-r yakh um bvr bkhgvi bolgo nasaaraa tejeelgedegiin Ch bgvi bolgo Ard tvmnii er-r damjuulan toriig tentsverjvvlekh erlh medliig khulgailj khaasan bodlogo

Avatar

Иргэн 2021-09-06 49.0.142.52

Хууль өөрчлөх замаар юу л хийх гээд байна даа?! Дараа нь өө буруу юм байна гээд буцаагаад байранд нь тавина. Энэ хоорондуур…..???

Avatar

Иргэн 2021-09-06 192.82.64.220

Үндсэн хуульдаа дахиад өөрчлөлт оруулах уу. Их хурал шүүгчдийг томилдог байгууллагын гишүүдийг томилдог, хариуцлага тооцдог байгууллагын гишүүдийг томилох үндсэн хуульд нийцэхгүй гэдэг дүгнэлт гарангуут, өмнөх ерөнхийлөгчийн үндсэн хууль зөрчиж байна гэдэг хүсэлтээс тагалзаж, УИХ нь бүх томилгоог хийдэг болгож, шүүхээ жинхэн их хурлын хараат, шатрын хүү болголоо. Ийм заваан улс төр хийдэг улс төрчдийг харахаар дотор муухай оргих юм. Гаднаа эх оронч, шударга царайлж, дотроо жинхэнэ ялзарсайн.

Avatar

Зочин 2021-09-06 202.55.188.99

МАН-ын луйварчиддаа өр төлөөсөө төлж хариуцлагаас зугтаж том бэлэг барьж байна.МАН одоо сүүлийн хоёр жилдээ идэх шиг идэж шулж ард ууд улам хоосорно.

Avatar

Zochin 2021-09-06 66.181.170.73

Томилох бол асуудал биш шүү дээ. Хамгийн гол нь тэр хүмүүсийг хараат бусаар, шударга ажиллуулах нь л гол асуудал гэж бодож байна. Томилоогүй гэчихээд нөлөөлөөд суух, эсвэл томилоод нөлөөлөхгүйгээр ажиллуулах 2 шал өөр асуудал шүү. Хариуцлагатай, чадвартай хүнийг томилсон шиг томилчихоод шударга ажиллаж буй эсэх дээр нь хяналт тавьж, хариуцлага тооцоож ажиллаж байвл энэ харин Ерөнхийлөгч ажлаа жинхэнэ хийж байна гэж дүгнэгдэх байх. Түүнээс хийх ёстой ажлаа хийхгүй ээ гээд суух бол харин сонин л

Avatar

Зочин 2021-09-06 202.126.88.46

Bie amar suuh ni l de, sanaa amar pensioner …

Avatar

Зочин 2021-09-06 66.181.171.35

Ардчиллын зарчим, үндсэн хуульт ёс, хууль тогтоох эрх мэдэл зэргээс шалтгаалж энэ асуудлыг шийдэх болохоос Хүрэлсүх шийддэг юм биш. НӨГӨӨ Л ХАРИУЦЛАГААС ЗУГТДАГ АРАНШИН.

Avatar

Зочин 2021-09-06 150.129.142.107

ДОЛИЙСОН СДАА МОНГОЛООС ЗАЙЛААСАЙ

Avatar

Төмрөө 2021-09-06 103.10.20.197

Үндсэн хуулийн 51-2 яах билээ. Өөрчлөх үү.

Avatar

Кса 2021-09-06 202.126.90.49

АТГ-н даргыг ерөнхийлөгч томилдог байх нь зөв байсан юм даа.

Avatar

Зочин 2021-09-06 203.91.116.147

Sain baina

Avatar

Зочин 2021-09-06 202.126.89.227

Одоо жагсагчид юмуу цаг зуур хийрхсэн иргэдтэйгээ нэг тал болж шүүх рүү дайрч поопорч болно гэсэн үг.Угаасаа тэнэгүүдэд шүүхийн шийдвэр таалагдахгүй,ойлгохгүй.Хүүк тэнэг гар хулчийж явахгүй улс төрийн нэр төрөө хаацайлж байна

Avatar

Зочин 2021-09-06 203.91.115.45

Kommunistuud ta nar Battulgiig eronhiiligch baih uees l erhiin avsan bn sht. ** NAHgaruudaa ta nar bitgii SHOWTAJ T1deech.

Avatar

Зочин 2021-09-06 103.26.195.120

ГЭХДЭЭ Л ДАЛДУУР НӨЛӨӨЛӨХ НЬ ТОДОРХОЙ

Avatar

Lkhagvaa 2021-09-06 64.119.20.235

zorigtoi mundag shiidwer bailaada helsendee bainda eok. eronhii said baihdaa helj bsn shvvgchiig haraat bus bailgah gsn helsendee hvrlee

Avatar

Иргэн 2021-09-06 66.181.189.249

Иргэдийн эрх мэдэл улам муудаж , намд хүч нэмжээ.

Avatar

Zochin 2021-09-06 66.181.170.73

Харин тийн. Уул нь ард түмнээс сонгогдсон хүн шүү дээ. Ерөнхийлөгч болсныхоо учир утга, үүрэг хариуцлагаа ч ойлгохгүй байгаа юм бишүү энэ хүн.

Avatar

1 2021-09-06 180.149.93.98

Teheer Eronxiilogch yag yu hiihuu?

Avatar

Бид Монголчууд 2021-09-06 59.153.84.139

Зөв шүү дээ. Одоо Их хурлын гишүүд, сайд дарга нарын болон төрийн өмчийн байгууллагуудын эзэмшилын машины тоог 80 хувиар бууруулах үүрэг даалгавар өгөөд хэрэгжүүлчих . Маш их хөрөнгө зардал, илүү орон тоо хэмнэгдэхээс гадна Хотын бөглөрөл, утаа агаарын бохирдол буурахад бодитой нөлөө үзүүлнэ. Иргэдэд болон улсад хохирол учруулсан хулгайч луйварчидыг хохиролоо барагдуулсаны дараа ялаас чөлөөлдөг хууль санаачлаад батлуулчих. Иймгэвэл насан туршдын Ерөнхийлөгч болгосон ч болно.

Avatar

Badarch taxar 2021-09-06 103.212.116.35

Одоо шүүгч нар давраад эхэллээ одоо бүр улам үнэд орно авдаг авилга нь улам ихэснэ одоо яадаг юум байгаа юум балай ч юум болох юум да

Avatar

Зочин 2021-09-06 59.153.113.159

Тэжээсэн бяруу ОЮУЛЗГАНА-даа барьцгүй тонгоруулахад бэлэн боллоо.Миёэг мурьсан Хүүкийг бол БҮҮР амархан

Avatar

GH 2021-09-06 49.0.142.18

Za ingeed shuuh zasaglal MAN namiin dargiin uzemjeer yavdag bolov oo

Avatar

Зочин 2021-09-06 59.153.113.159

Харин тэглээ

Avatar

Зочин 2021-09-06 103.57.93.94

Ийнхүү ерөнхийлөгчийн дарангуйлалыг эцэс болгожээ. Амжилт хүсье. Ц Элбэгдоржтон, Х.Баттулгатны эрин үе төгсмой

Avatar

Зочин 2021-09-06 202.126.89.132

Үндсэн хуулийн зөрчил биш үү?

Avatar

Зочин 2021-09-06 66.181.160.5

өгзөгний цэцээрээ шүүхийг бүрэн хараат болгосон шийдвэр гаргуулчаад одоо попроод яахав. сүйрэлсүг шүүхэд урьдах бүх еөкүүдээс хавь илүү эрх мэдэлтэй болсон, шүүхийн зөвлөлөөс эхлээд бүх дээд доод дунд шатны шүүгчдийг томилох чөлөөлөх эрхтэй болсон. үндсэндээ шүүхийг сүйрэлсүг бүрэн орлох эрх мэдэлтэй болсон. дарангуйлал угаасаа ингэж л эхэлдэг.

Avatar

Зочин 2021-09-06 119.40.98.177

Эрхээсээ татгалзсан Ерөнхийлөгч, хариуцлагаасаа зугтаагүй байх гэдэгт найдъя.

Avatar

zochin 2021-09-06 122.201.23.226

zuv shiidver bna,urdnii eronhiilogch bas olon erheesee zovsholtson tatgalzaj bsan

Avatar

Зочин 2021-09-06 66.181.186.124

Ingeed montgol uls nam tuvtei,buh yam namiin shiidvereer yavdag uls butsaad bolloo,kommunizm daa irgej orohod neg alham oirtloo,er ni iim nuhtsuld erunhiilugchuur yaah yam yamarch hereggui alban tushaal,heruuliin l alim

Avatar

Зочин 2021-09-06 202.126.88.191

Ийм мунадаг ашиг сонирхлын зөрчилгүй хүндээ Хүрэлсүх ерөнхийлөгч

Avatar

Иргэн 2021-09-06 64.119.21.201

ЖДҮчин Содбаатарын зөвөлнө гэж юу байхав ????Хулгайч нар….

Avatar

Зочин 2021-09-06 103.57.93.94

У.Хүрэлсүхийг бүрэн дэмжиж байна. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын шүүхийг өөрийн үзэмжээр хөдөлгөж байсан эрин үе ийнхүү төгсгөл боллоо. Я.Содбаатар бол жинхэнэ төрийн хар хүн, сайн ажилтан. Амжилт хүсье. Атаархагчид, хорсогчидын хор шарыг нь буцалт л нь ажиллагтун!

Avatar

Зочин 2021-09-06 202.55.188.99

чи Хүрэлсүхийг дэмжээд одоо хэрэггүй тэр одоо чамаас алсран холдсон чи ххүүрээ л хийх саваа бэлд.

Avatar

baba 2021-09-06 64.119.16.186

Хүрэлсүх огцорсон нь дээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж