Төрийн архивуудын улсын үзлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

Төрийн архивуудын улсын үзлэг эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 сарын 03-ны өдрийн А/173 дугаар тушаалаар төрийн архивуудын улсын үзлэгийг 2021 оны 3-4 дүгээр улиралд багтаан зохион байгуулахаар комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг баталлаа.

Төрийн 37 архивын ажлыг дүгнэх үзүүлэлт, аргачлалыг Архивын ерөнхий газрын даргаар батлуулан, батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулалтын нэгжийн дарга нараар ахлуулан 2021 оны 09 сарын 06-ны өдрөөс Увс, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр аймгуудаас эхэлж байна.

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар комиссын бүрэлдэхүүнд ажиллах албан хаагчдад чиглэл, үүрэг даалгаврыг өгч хариуцлагатай, шударга, сахилга бат, ёс суртахууны өндөр ухамсартайгаар ажиллахыг санууллаа.

Мөн Коронавируст халдвар (Ковид-19)-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар гаргасан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг сайтар мөрдөж, ажлаа зохион байгуулахыг үүрэг чиглэл болголоо.

Улсын үзлэгийн нэгдсэн дүнг нэгтгэн, дүгнэлт боловсруулж, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад  2021 оны 12 сарын 25-ны дотор танилцуулах юм.

Эх сурвалж: archives.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж