Сангийн яам ажилчдынхаа машиныг "журамлажээ"

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

Сангийн яам ажилчдынхаа машиныг "журамлажээ"

Сангийн яам ажилчдынхаа машиныг "журамлажээ"

Наадмын дараа намартай золгож цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ өдрүүдэд хамгийн их асуудал үүсгэж буй зүйл бол замын түгжрэл. Жил бүрийн өдийд л түгжрэл эрс нэмэгдэж, зам дээр хэдэн цагаар зогсох нь хэвийн үзэгдэл.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ хэд хэдэн үндэсний хороо байгуулж, тус хороодын үйл ажиллагаанд онцгой анхаарах болсон. Тэр дундаа Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажилд анхаарч, есдүгээр сард хамгийн их шүүмжлэл дагуулдаг түгжрэлийн асуудал онцгой анхаарал хандуулж байгаа гэнэ.

Төрийн албан хаагчид, яамд, төрийн захиргааны байгууллагууд өөрсдөөсөө үлгэрлэх, түгжрэлийг сааруулахад ямар арга хэмжээ авах боломжтой талаар Түгжрэлийг бууруулах хорооноос хэд хэдэн ажлыг туршиж эхэлжээ.

Үүний эхлэл болгож Сангийн яам ажилчдаа нэгдсэн унаагаар ажилд нь зөөх, ойрхон гэртэй бол ажилдаа алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг алхамуудыг туршиж эхэлжээ. Үүний тулд тодорхой судалгааг ч гаргажээ.

Сангийн яам нийт 155 албан хаагчтай. Үүнээс,

  • Сүхбаатар дүүрэгт-19 хувь
  • Баянгол дүүрэгт-13 хувь
  • Баянзүрх дүүрэгт-29 хувь
  • Хан-Уул дүүрэгт-30 хувь
  • Сонгинохайрхан дүүрэгт 2 хувь
  • Чингэлтэй дүүрэгт 10 хувь нь амьдардаг аж.

Сонирхолтой нь энэхүү судалгаагаар Сангийн яамны 50 албан хаагч ажилдаа алхах эсвэл унадаг дугуйгаар зорчих, нэгдсэн автобусаар 65 орчим албан хаагч, нийтийн тээврээр 40 орчим албан хаагч зорчих боломжтой гэсэн судалгаа гарч, хэрэгжүүлж эхэлжээ.

Нэгдсэн автобусаар үйлчлэхдээ ч ажилчдын гэрийн байршил зэрэгт тулгуурлан, ажлын цаг эхлэхээс өмнө зохицуулалт хийгээд эхэлсэн байна. Мэдээж зайлшгүй автомашин унах шаардлагатай албан хаагчдад бол машинаар зорчих боломжийг ч мөн олгож байгаа гэнэ.

Ямар ч гэсэн цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ түгжрэлийн үед бага ч гэсэн ачааллыг бууруулах зорилгоор ийм нэгэн туршилтыг Сангийн яам хийгээд эхэлж. Цаашид энэ туршилтын үр дүнгээс шалтгаалж бусад байгууллагад “нутагшуулах” эсэхийг харах юм байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
10
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж