Дипломат албаны мэргэжлийн бус томилгоонууд! | News.MN

Дипломат албаны мэргэжлийн бус томилгоонууд!

Дипломат албаны мэргэжлийн бус томилгоонууд!

Дипломат албаны мэргэжлийн бус томилгоонууд!

Монголын дипломат алба бараг “дампуурсан”-ыг сүүлийн үед хийж буй Элчин сайд, Элчин зөвлөх, Консулуудын томилгооноос харж болно. Мэдээж, зарчмаараа дипломат албан томилогдож буй мэр сэр хүн бий.  Гэвч нөгөө талдаа ялсын намын тэтгэвртээ суусан өвгөд, дарга нарынх нь ах дүү хамаатан садан, найз нөхөд, карьер нь дууссан улстөрч, харьсан бөх, дуучин гээд  Элчин сайд, консулын ажилтнаар томилогддог бичигдээгүй хууль энэ удаад мөн мөрдөгдөв. 

Тухайлбал, ордны тэмцэгч тавын нэг  УИХ-ын гишүүн асан Л.Болд Бельгийн Элчин сайдаар томилогдсон бол Ж.Батзандан Австрали руу Элчин зөвлөх болоод явсан.  Энэ бүгд МАН өрөө төлж байна гэх шүүмжлэлд өртсөн. Түүнчлэн дэлхийгээр аялаг АНУ-гийн Элчин сайдаар томилогдсон нь Монголын дипломат албанд хэрхэн үнэгүйдсэний нэг жишээ болж байна. 

Залгуулаад сүүлийн үед олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа  консулуудын томилгооноос дурдвал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Шадар  туслах, Л.Түвшинжаргалыг АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консулоор томилох тухай мэдээ гарсан билээ.   Өнгөрсөн хавар  Л.Түвшинжаргалыг  Ерөнхийлөгч асан Х.Баттулга Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах асуудлыг оруулж ирсэн. Гэвч уг асуудал олон нийтийн анхааралд орж, араасаа маргаан дагуулсан тул тэгсгээд чимээгүй өнгөрсөн билээ. Хамгийн сүүлд Монгол Улсын   гавьяат, жүжигчин дуучин Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбатыг Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилсон. 

Дипломат албаны тухай хуульд дипломат албан тушаалд томилогдох иргэн нь “Олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байна” гэж заасан байдаг. Харамсалтай нь сүүлийн үеийн томилгоог харахад дээр шалгуурт тэнцэхгүй хүмүүс дипломат албыг төлөөлөхөөр болж байна.

ДИПЛОМАТ АЛБА ДАМПУУ БОЛЧИХСОН

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн  бүс нутаг, олон улсын харилцаа, судлал салбарын эрхлэгч, Доктор (Sc.D), профессор А.ДАВААСҮРЭН :

-Сүүлийн жилүүдэд  Элчин сайдын яаманд мэргэжлийн бус хүмүүс томилогдох болсон. Мэргэжлийн бус гэдэг нь эрх барьж байгаа намын хүнийг мэргэжил, туршлагыг үл харгалзан улс төрийн томилгоог хэлж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад дипломат алба нь эрх барьж байгаа намыг сонгуульд ивээн тэтгэсэн мөнгөтэй бизнес эрхлэгч эсвэл зарим албан тушаалтны шагнал, зарим улстөрчдийг улс төрөөс түр холдуулах арга хэрэгсэл болж хувирчхаад байна.

Сайд эсвэл агентлагын даргын ширээнээс буугаад гадаадад Элчин сайд болж байх жишээтэй. Гэтэл гадны улсад томилогдож очиж байгаа дипломатууд тухайн улсынхаа хэл, соёл зан заншил, уламжлал, нөхцөл байдлыг сайн мэддэг гэхчлэн бүх асуудлыг мэддэг байхаас гадна дипломат ажлын туршлагатай хүн байх ёстой. Гэтэл бодит байдал дээр ямархуу байгааг хүн бүр мэдэж байгаа. Томилогдож байгаа хүмүүс гадаад хэлний мэдлэггүй, дипломат албанд ажиллаж байгаагүй мэргэжлийн, бус хүн ажиллаж байна.

Үнэндээ сүүлийн арван гаруй жилийн дотор Монгол Улсын дипломат алба дампуу болчихсон. Одоо бол хэн дуртай нь  дипломат албанд томилогдоод байхаар мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүнд унаж байна. Дипломат албаны ажилтнууд гадаад улсад Монгол Улсын нүүр царай болдог хүмүүс. Гэтэл бизнес, наймаа хийж байсан хүн Элчид сайдад томилогдож өөрийнхөө бизнесийг явуулж байх жишээтэй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

чимэд 2021-09-06 124.158.64.28

Мэргэжлийн гэх олон хэл мэддэг, удмаараа ГХЯ-нд ажилласан хүмүүсамерик тамхи, дараа нь харйтамхи зөөж худалдахад олон хэлээ ашигладаг болоод удаж байна,Монгол хэлээ мэддэггүй дипломат гэвэл яамны ажилтнуудын 99,9 хувь гэж гарах байх шүү.Дипломат битгий хэл мэс заслын эмчийн мэргэжлийг 2-3 жилд сурчихаад байхад "хутга, сэрээ"-оор хоол иддэг болохын тулд 5 жил Москвад сурах шаардлага үнэхээр байгаа юм уу энэ мэргэжлийн гэх энэ олон дипломатууд ямар үйлдвэр технологи оруулж ирсэн бэ,байхгүйшдээ.

Avatar

Зочин 2021-09-06 199.249.230.146

===== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Рха 2021-09-06 98.7.87.130

Гадаад яам дампууруулж байна доо. Элчингээр элий балай, хэл усгүй цагдаа, дотоодын цэргийн нөхдүүд ч явж байх шиг. Гадаад яаманд дандаа гадаадад сурсан нэртэй дарга сэтэртэний юу ч хийж мэдэхгүй, дарга нараасаа илүү эрх мэдэлтэй, их зантай бацаанууд. Доод шатны мэргэжилтнүүд бүр ойлгомжтой ГХЯ хаана байдгийг ч мэдэхгүй бацаанууд элчин төлөөлөгчийн газар ажиллаж байна. Төрийн тэргүүн нь өөртөө ХУРАНДАА цол өгчихөөд энд тэнд ёслоод л худлаа шаагаад явахаар аргагүй биз.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-09-06 202.9.46.91

татвар төлөгчдийн мөнгөөр ингэж бололхгйү тэр дидлоимат алба нь угаасаа огт хэрэгэгүй болхоор л янз бүрийн юмнуудыг далдруулдаг эсвэл хахууль авч дуртай оронд нь илгээдэг болсон юм байна тиймээс гадаада байгаа косуль элчин сйадын яамдыг эрс цөөлж төсөвөө хэмнээд сургууль цэцэрлэг эмнэлдэг зам харгүй мөн бас татавар төлөгч болон бизинэс эрхлэгчиддээ урот хугацааний маш баг хүүтэй зээл олгож улс орноо авр

Avatar

Зочин 2021-09-06 202.9.46.20

nomiig ni uzeed, nogootoi shuliig ni uugaad, diplomat bolon turiin lbanii shalgaltiig ni chansaagaaraa davaad orj bgaa ged ni tegeed shudarga hudulmur, chadal chansaagaa uneluulj chadahgui muusain tenuulchibguuded daragdaad uldeh yum daa

Avatar

Зочин 2021-09-06 64.119.18.62

Хүрэлсүх өөрийн зөвлөх байсан Саянаа, хэвлэлийн төлөөлөгч Ганзориг нараа томилсоныг бодвол хууль бус үйлдлийг үргэлжлүүлэх бодлого барьж бгаа бндаа. Худал царайгаа хуулсаар … хэдэн жил тэсэх ерөнхийлөгч вэ

Avatar

Хүн хог 2021-09-06 202.21.124.132

Батзанданг эргүүлэн татах хэрэгтэй. Маш хүн чанар муутай, хүний адаг байгаа юм, ер нь удмаараа хүний мөсгүй улсууд байсан гэж манай Сүхбаатарынхан бүгд мэднэ. Ах дүү нараа кпопын наймаагаар энд тэнд өөр өөр намд байршуулчихсан хогийн н**ш.

Avatar

Зочин 2021-09-06 103.50.206.95

Өмнө нь ийм байгаагүй юм шиг гэнэт гайхсан коментууд байх чинь.

Avatar

Zochin 2021-09-06 192.82.70.124

Ehlel ni N.Enkhbayar, Tsolmon nar taniluudaa elchin said bolon ajiltnaar yavuulj baisan um shuu. Tegeed l zambraagui bolson doo.

Avatar

Зочин 2021-09-06 66.181.181.159

Буруу юм байхгүй. Гаднаас амьдрал мэддэг хүмүүсийг гадаад харилцааны бүх шатанд ихээр оруулж өөрчлөх хэрэгтэй. Хэтэрхий цус ойртсон газар юм хийдэггүй дараагийн томилгоо ярьсан ээлжлэн энд тэнд явдаг хүмүүс. Одоо болох хэрэгтэй. бүгдийг нь хуу өөрчлөх хэрэгтэй тэднээс дор хүн гэж байхгүй.

Avatar

Зочин 2021-09-06 66.181.161.102

МАН, АН аль нь ч ялгаагүй дипломат албыг улс төрийн шагнал болгож дампууруулсан!! Сүүлийн 10 биш, бүр 20 гаруй жил ийм болчихоод байгаа юм! Ямар сайндаа 20-иод жилийн өмнө Баабар нэг удаа Нямдорж өөрийн хамаатан дөрвөдөөс өөр хэл мэдэхгүй хүнийг гадаадад ЭСЯ-д томилуулсан гэж байхав дээ??!!

Avatar

zochin 2021-09-06 103.111.68.3

Шат шатандаа шударга томилгоо хийхгүй бол нийгмээрээ дампуурч байна.

Avatar

Иргэн 2021-09-06 202.126.88.211

Дипломат бодлого Эрлэгдорж хулгайчийн үеэс дампуурч самрагдсаншүү дээ

Avatar

Зочин 2021-09-06 103.229.123.136

Tegeed daraa n janhuu degee 2 chine butsaagaad zaschihgyi yaasiin…

Avatar

Зочин 2021-09-06 66.181.178.175

Сайд буухаараа элчин, бух хөгширхөөрөө заазанд гэдэг биздээ.

Avatar

чимэд 2021-09-06 124.158.64.28

Сайд буухаараа элчин,бух хөгширхөөр консервонд явдаг гэдэг юм,Хүний хүн идсэнээс өөрийн нохой идэг. Гүйх нохойд б**х нохой саад,"хааны инээд,харцын үхэл","аавгүй өссөн хүүхдийн толгой данхар, ээжгүй өссөн хүүхдийн бөгсбүдүүн" "хүн нас барахад гарз тохиолоо"гэж үхэр,мал үхсэн юм шиг бичдэг,энэ мэтийн үгнүүдийг буруу бичдэг боллоо.

Avatar

зочин 2021-09-06 124.158.64.28

гүйх нохойд б**х нохой саад

Avatar

зочин 2021-09-06 124.158.64.28

гүйх нохойд бие засах нохой саад гэж бичих учиртай юмуу

Avatar

Зочин 2021-09-06 221.151.143.114

Батцэцэг гэж мөлийсэн үхэр долоочихсон аятай толгойтой авгай дипломат ёсон гэж яаж мэдхэвдээ. Энийг чинь сонсоод мэддэг биш, туршлагаар мэдэрдэг зүйл шүү дээ

Avatar

УЛААНГОМ 2021-09-06 122.201.24.137

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ МЭРЭГЖИЛТЭН БЭЛТГЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ, ДУУЧИД, АЯЛАГЧИД, БӨХЧҮҮД ЖАГСААЛЧДЫГ ШУУД ТОМИЛЖ ЯВУУЛЖ БАЙ.

Avatar

Зочин 2021-09-06 103.10.23.189

ЗӨВ, ХҮНИЙ ХҮҮХДИЙН МӨНГӨНД ДЭЭР АЖИЛЛАЖ ХААНА Ч, ЯМАР Ч ОРОНД, ХЭНД Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДДӨГГҮЙ ДИПЛОМ ГЭЖ ЦААС ТАРААЖ СУУДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛД НЬ Ч ГЭСЭН АДИЛХАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДДӨГГҮЙ, ЯМАР Ч ҮНЭН ЦЭНЭГҮЙ ЦААС БАЙНА – ЭНЭ ЦААС НЬ ЧАНАРЫН ХУВЬД ОО-Н ЦААСЫГ ГҮЙЦЭХГҮЙ ДАРДААСАН ХАТУУ ЦААС, ӨӨР ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ, 300 ТӨГРӨГ НЬ БАЙХГҮЙ БОЛ ОО-Н ЦААС ХУДАЛДАН АВЧ ЧАДАХГҮЙ. ОО-Н ЦААСАНД ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭ БАЙНА, МОНГОЛЫН ДИПЛОМ ГЭЖ ЦААСАНД ЯМАР НЭГ ҮНЭН ЦЭНЭ БАЙНА УУ???

Avatar

зочин 2021-09-06 124.158.64.28

Увсынхан допингоо уугаад элчингээр явцгааж байг

Avatar

Сисьэм өлдаа 2021-09-06 202.126.90.6

Хөөохий дөа өрд түмэн биднийг доромжилж бна….томилсон цлсуудыг өөрчлөх цө
Г болжээ .үндсээо .систэм алдаа

Avatar

ЗОЧИН 2021-09-06 202.126.89.219

МОНГОЛ УЛСАА ДАМПУУРУУЛЖ БАЙНА ДАА !!! ИЙМ БАЙДЛААР УДАХГҮЙ ӨВӨР МОНГОЛЫН ГАЦАА БОЛНОО !!!

Avatar

mgl 2021-09-06 64.119.25.41

Hezee neg uls shig uls bolno oo? Yasan ch yum boddogui darga nartai yum be?

Avatar

Уламжлал 2021-09-06 192.82.73.104

Урьд нь АН, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар эхлэлийг нь тавьсан байна лээ. МАН руу дайрах хэрэггүй

Avatar

Зочин 2021-09-06 103.10.23.189

ЭНЭ ЧИНЬ ХАРИН ҮНЭН ҮГ БАЙНА. ГУДАМЖНЫ ХУЛИГААНУУДЫГ ТОЛГОЙ ДЭЭР САЙН ЗАЛААД БАЙ, ЗАЛААД БАЙ. ТЭГЭХЭЭР ЮУ БОЛДГИЙГ САЙН ХАРАВ УУ, ГОР НЬ ИНГЭЖ ГАРДГИЙН, МЭДЭЖ АВЦГАА.

Avatar

Зочин 2021-09-06 103.10.23.189

БИ УГААСАА МЭДЭЖ БАЙСИЙН МӨӨ. ХӨДӨӨНИЙХӨН ХОТ УРУУ ОРЖ ИРЭЭД Л, МОНГОЛД УЛААНБААТАРААС ГАРААД Л АМЬДРАЛ ДУУСАА, ХУМСАА УХАЖ ГҮЙСЭН БААХАН ӨЛӨН ХҮН, АЛБАН ТУШААЛТАЙ ЗУУРААД Л, ЧИЧРЭЭД Л ДАЙРААД, БИ ЖООХОН ХАНАГ, БИЕ НЬ ТАВРИГ ГЭЖ БОДООД Л, ХӨӨРХИЙ ЭНЭ ОРНЫ БОДЛОГО ГЭЖ ДАМПУУ ДАМПУУ, ГАНЦ ГАДААД БОДЛОГО Ч БИШ. ХЭР ХОЛ ЯВДАГИЙГ НЬ ХАРАХ ГЭЭД ХҮЛЭЭЖ БАЙЛАА.

Avatar

Зочин 2021-09-06 103.10.23.189

АФГАНИСТАНЫ ТАЛИБАНЫ БҮЛЭГТЭЙ ИХ ТӨСТЭЙ БҮЛЭГЛЭЛҮҮД МОНГОЛ УЛСЫГ УДИРДАХ САНААТАЙ ҮЗЭЭД БАРАХГҮЙ, ЭЦЭС СҮҮЛД БАРИГДЛАА, БААХАН б** БАРЬСАН БОЛОВСРОЛГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГЛАХ ГЭЖ 1996 – 2003, 2004 ОНЫ ҮЕД ҮЗСЭН ЮМ УУ ДАА, ТЭГЭЭД НУРЖ УНАСАН. ХАРААД Л БАЙ, ЯАМ ТАМГИЙН ГАЗАР НЬ ТАЛИБАНЫ БҮЛЭГЛЭЛТЭЙ ТӨСТЭЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН БАЙГАА, БАЙЖ Л БАЙГ. ДАМПУУ БОДЛОГЫН ГОРЫГ АРД ТҮМЭН ЭДЭЛДЭГ ЮМ БНА, ХУЛИГААНУУДЫН БҮЛЭГЛЭЛ БААХАН ЧИХЭЖ АВААД ЗУГТДАГ ЮМ БНА, АРД ИРГЭД НЬ СОНГУУЛИА ИХ ЗӨВ ӨГЧИХӨЖ ЧАДДАГ БОЛЧИХБОЛ.

Avatar

BOLD 2021-09-06 43.242.243.223

ULAAN UUDIIN ERUNHII KONSULAAR NYAMSUREN GEJ DEMBERELIIN OHINIIG TOMILSON BNA ARAI CH DEE. UR UDMAARAA DARGA HIIH YUM AA///

Avatar

Зочин 2021-09-06 43.228.131.90

Өмхийрнө өмхийрнө гэхэд дэндэж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж