Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Зүүн хойд Азийн нийгэмлэг, Ази номхон далайн институт АНУ-ын Зүүн хойд Азийн эдийн засгийн форум хамтран энэ сарын 26-27-нд Төрийн ордонд 19 дэх удаагийн Зүүн хойд Азийн эдийн засгийн форумын хуралдааныг зохион байгуулна. Хуралдааны нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд болон БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын нэр хүндтэй албаны зочид, төлөөлөгчид оролцох аж.
Хуралдааны гол зорилго нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэжээ. Зүүн Хойд Азийн Эдийн засгийн форумыг анх 1992 онд АНУ-ын Хавай мужид байгуулагдсан бөгөөд Зүүн хойд Азийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар судалгаа шинжилгээ, яриа хэлэлцүүлгийг зохион байгуулдаг бүс нутгийн томоохон байгууллага юм.
Б.Бямбаа