Афганистаны хөвгүүн шиг хувцасласан охид буюу "Бача пош" | News.MN

Афганистаны хөвгүүн шиг хувцасласан охид буюу "Бача пош"

Афганистаны хөвгүүн шиг хувцасласан охид буюу "Бача пош"

Афганистаны хөвгүүн шиг хувцасласан охид буюу "Бача пош"

1989 онд Зөвлөлт-Афганистаны дайны дууссаны дараа Талибаны дэглэм Афганистанд тогтсоноор охид, эмэгтэйчүүдийн хувьд хүнд хэцүү он жилүүд өнгөрсөн юм. Конгрессын Судалгааны албаны тайланд дурдсанаар талибанчууд охид эмэгтэйчүүдийг найман наснаас нь эхлэн сургуульд сурах, эрэгтэй хамаатан садны хэн нэгэнгүйгээр гадагш гарах, бурка өмсөхгүйгээр олон нийтийн газраар явахыг хориглож байжээ. Эдгээр хориг хязгаарлалтыг зөрчсөн эмэгтэйчүүдэд бие махбодийн хүнд хэлбэрийн шийтгэл оногдуулах, эсвэл олны өмнө цаазаар авах ял оноож байсан аж.

Афганистан нь эмэгтэйчүүдийн эрх хамгийн ноцтой зөрчигддөг орнуудын жагсаалтыг дэлхийд цаг ямагт тэргүүлдэг боловч 2001 онд АНУ-ын цэрэг арми Талибаны дэглэмийг халснаас хойш нөхцөл байдал зарим талаар дээрдсэн гэдэг. Эхийн эндэгдлийн түвшин тодорхой хэмжээгээр буурч эмэгтэйчүүд эмч, улстөрч, сэтгүүлч зэрэг ажлыг эрхэлдэг болов. Дэлхийн банкны судалгаагаар 2000 онд бага боловсрол эзэмшсэн охидын үзүүлэлт бараг тэг хувьтай байсан бол 2012 он гэхэд 85-аас дээш хувь нь сургуульд явж байгааг тогтоожээ.

Гэвч 2018 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар Афганы гурван охин тутмын нэг нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг гэсэн тооцоог гаргасан юм. Мөн 15-аас доош насны охидын 19 хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан бол сургуулиас завсардсан 3.7 сая хүүхдийн 60 хувь нь охид байсан талаар дүн мэдээ гарчээ. Ийнхүү боловсрол эзэмшихэд тулгардаг нийгмийн саад хориг Афганистаны охидыг эрэгтэй хүүхдийн дүрээр амьдрах “гашуун сонголт”-ыг хийхэд хүргэж ирсэн талаар судлаачид хэлж байна.

"Бача пош" буюу дари хэлнээс "Хөвгүүн шиг хувцасласан охин” гэсэн утгатай үг нь Талибаны дэглэмээс ч өмнө охин хүүхдээ хөвгүүн шиг амьдруулж ирсэн гэр бүлийн уламжлалаас эхтэй. Ингэснээр охид хөвгүүдийн нэгэн адил боловсрол эзэмших, гадуур ганцаараа явах зэрэг наад захын эрх эдлэхээс гадна гэр бүлийнхээ өмнө эрэгтэй хүүхдийн хүлээдэг үүрэг хариуцлагыг хүлээх хэрэгтэй болдог аж. Зарим эцэг эхчүүд гэр бүлээ хамгаалах эрэгтэй хүүхэдгүй байгаа эмзэг байдлаа нуух үүднээс охин хүүхдээ хүү шиг өсгөдөг бол зарим нь энэ зан үйлээр “хүү дуудна” гэдэг итгэлийг өвөртөлдөг байна.

Охид нас биед хүрсэн хойноо хүссэн хүсээгүй эхнэр, ээж болдог боловч олонх нь энэ чигээрээ үлддэг талаар "Кабулын далд охид” номын зохиогч Женни Нордберг хэлжээ. Хүйсийн тэгш бус байдлаас үүдэлтэй энэ уламжлал хэдий эрсдэлтэй боловч охидод эрх чөлөөний амтыг мэдрэх цорын ганц арга зам болдог аж. Талибанчууд энэ удаа эмэгтэйчүүдэд илүү их эрх эдлүүлэх амлалтыг өгч байгаа ч эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл нийгэмд хэдийн тархсан болохыг тэрбээр онцолсон юм. “CNN” агентлагаас Нордбергтэй "Бача пош" зэрэг асуудлыг хөндсөн, афганистан охидын бодит нөхцөл байдлын талаар өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.  

-АНУ 2001 онд довтлохоос өмнө Афганистанд охидын байдал ямар байсан бэ?

-Тэдний ихэнх нь сургуульд явдаггүй, бичиг үсэг тайлагдаагүй байлаа. Охидын нууц сургуулиуд байсан боловч энэ нь түр зуурын сургалтын шинж чанартай байв. ЗХУ-ын дэглэмийн үед боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд эсвэл том эгч нар дүү нартаа хичээл заадаг байсан. Тэд Коран судар зааж байгаа гэж хэлээд математик, хэлний хичээл заахыг хичээдэг байв.

Эрэгтэй хүүхэд шиг гэр бүлээ хамгаалж чаддаггүй болохоор охин хүүхэд гэр бүлийнхээ хувьд сул тал нь болж байсан. Охин хүүхдийг өсгөнө гэдэг ганцхан утга санааг илтгэж байв. Энэ нь тэд том болоод хүний хүн болоод явах юм. Тиймээс гэрлэлтийн нөхцөлийг сайн хангахын тулд охидын үйл хөдлөл маш хязгаарлагдмал байсан.

Тухайлбал, охид хэт их тоглож, гадуур гарах ёсгүй. Мөн ном уншиж, спортоор хичээллэж, чанга дуугарч болохгүй байв. Үргэлж даруухан, маш чимээгүй, харц доогуур байх нь тэдний үндсэн дүр төрх юм. Маш боловсролтой, дэвшилтэт эцэг эхчүүд ч охиддоо ийм шаардлага тавьдаг байсан нь талибуудад хулгайлагдах эсвэл ямар нэгэн аюул заналд өртөхөөс сэргийлсэн алхам байсан юм. Тэд охидоо ингэж л хамгаалдаг байсан.

 –Америкчууд Афганистанд байсан 20 жилийн хугацаанд байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Кабул гэх мэт томоохон хотын төвүүдэд сургууль, их сургуульд суралцдаг бүхэл бүтэн шинэ үеийнхэн гарч ирэв. Эрэгтэй, эмэгтэй оюутнуудын аль аль нь ирээдүйгээ томоор төлөвлөдөг болсон. Тэд ухаалаг гар утас хэрэглэж, дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа мэдээллийг хүлээн авдаг болсон. Товчхондоо Афганистанд ардчиллын шинэ үйл хэргийг хэрэгжүүлж, улс орноо урагшлуулах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн хүмүүс бий болсон юм. Америкчууд тус улсад эх орноо авч явах хамгийн эрмэлзлэлтэй, хамгийн авьяастай, хамгийн боловсролтой хүмүүсийг төлөвшүүлэхийг хичээдэг байв.

-Талибанчууд "Исламын хүрээнд" эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болно гэж мэдэгдсэн. Энэ нь танд итгэл найдвар төрүүлж байна уу?

-Энэ мэдэгдэл нь ямар ч утгагүй зүйл болохыг хэлэх байна. Эмэгтэйчүүдийн эрхийн талаар тэдний болон бидний ойлгож байгаа зүйлийн хооронд алд дэлэм зөрөө байгааг хэлэх хэрэгтэй. Тэдний хувьд эмэгтэйчүүд зөвхөн хүүхэд төрүүлэх хэрэгсэл байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийг аль болох боловсролгүй байлгах тал дээр тэд анхаарч ирсэн. Боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд янз бүрийн зүйлийн талаар бодож эргэцүүлэх болно шүү дээ. Тухайлбал, хэзээ хүүхэдтэй болох, хэнтэй гэрлэх эсэх дээр өөрөө шийдвэр гаргахыг хүсч магадгүй юм. Энэ нь талибуудад огтхон ч таалагдахгүй бөгөөд тэд эмэгтэйчүүдийг бүрэн хяналтдаа байлгахыг хүсдэг.

-Тэгвэл цаашид боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд яах бол?

-Ямар нэгэн байдлаар ашиг тустай мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийг үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрч болох л юм. Гэвч тэд өөрийн гэсэн эрх мэдэлгүй хэвээр байна. Тухайлбал эмэгтэй мэс засалчид нөхөр эсвэл эцгийнхээ зааврыг үг үсэгчлэн биелүүлэхээс гадна Талибаны дүрмийг дагаж мөрдөх хэрэгтэй л болно. Дэлхий нийтийн хувьд талибууд бэлгэдлийн шинж чанартай эмэгтэйчүүдийг олон нийтэд харуулж магадгүй юм. Тэгээд "Та бүхэн хараач. Тэд үнэхээр хэвийн эрх эдэлж байгаа биз. Тэдэнд санаа зоволтгүй" гэж хэлчихээд дэлхийн нүд, чих холдох төдийд харгислалаа үргэлжлүүлэх болно.

-“Бача пош” гэж хэн бэ?

-“Бача пош” гэдэг нь хөвгүүн шиг амьдардаг охиныг хэлэх буюу бараг гуравдагч хүйсийг тодорхойлдог. Хүний эдэлдэг хамгийн энгийн эрхийг эдлэхийн тулд охид үсээ тайрч, өмд цамц өмсөөд хөвгүүний дүрээр амьдардаг. Ингэснээр тэд хөдөлгөөний хувьд хязгаарлагдмал байдлаас чөлөөлөгдөж, гэртээ суух шаардлагагүй болно гэсэн үг. Мөн ээжийгээ дагуулж явах эсвэл ажил хийх зэрэг энгийн эрхүүд нээлттэй болно. Цаашлаад зөвхөн хөвгүүдэд боловсрол олгохыг зөвшөөрдөг газруудад боловсрол эзэмших эрхтэй болж, охидын хувьд сургуульд явахад эрсдэлтэй газруудад тэд сургуульдаа аюулгүй хүрч чаддаг болох юм.

“Бача пош” нь эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн зан заншил. Энэ нь охид, эмэгтэйчүүд нийгэмд хоёрдугаар зэрэглэлийн иргэд болохыг нь тод илтгэж өгдөг. Хэрэв охид наад захын эрх эдэлдэг байсан бол илүү давуу эрхтэй эр хүйстэн болж жүжиглэх шаардлагагүй байсан. Товчхондоо энэ нь эрэгтэйчүүдэд бараг бүх эрх мэдэл төвлөрдөг бурангуй нийгмийн үр дагавар юм. Нийгэмд хүйсээр ялгаварах үзэл арилаагүй цагт энэ үзэгдэл амь бөхтэй оршсоор байх болно.

-Охид “Бача пош” болох өөр ямар шалтгаанууд байж болох вэ?

-Үүнийг хэд хэдэн шалтгааны улмаас хийж болно. Тухайлбал, афганистаны гэр бүлүүд эрэгтэй хүүхэдгүй байхыг сул дорой байдлын илрэл гэж үздэг. Энэ нь гэр бүлээ хамгаалах, нас дээр гарсан эцэг эхээ харж хандах хүнгүй байна гэсэн үг. Бусад хүмүүс тухайн гэр бүлийг жинхэнэ хүүгийн оронд “Бача пош” хүүтэй гэдгийг мэдсэн ч охинтой байснаас илүү дээр гэж үзэх болно. Үүнийг ихэнх афган хэвийн үзэгдэл гэж хардаг.

Мөн гэр бүлийн ядуу тарчиг байдал охиноо “Бача пош” болгох бас нэгэн шалтгаан болдог. Энэ тохиолдолд охиноо гэр бүлийн жижиг бизнест хүчин зүтгүүлэх, дэлгүүрийн худалдагч зэрэг ажлыг хийлгэхэд саадгүй болно. Ингэснээр охин нь хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эсвэл бэлэвсэрсэн ээждээ мөнгө олж ирэх боломжтой болох юм. Гэвч зарим эцэг эхчүүд охиндоо үнэхээр боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг. Хэрэв тэд хоёр хүү, нэг охинтой бол охиноо яг хөвгүүд шиг хувцаслаад ах нартай нь хамт сургуульд явуулдаг.

-Афганистаны охид, эмэгтэйчүүдийн өмнө бидний хүлээх үүрэг юу вэ?

-Миний хувьд “үүрэг" гэдэг нэр томъёог ашиглахаас ч эмээж байна. Бид үнэхээр цаашид юу хийж чадна гэж. Миний бодлоор бид аль болох олон хүнийг л гадагш гаргах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар хийсэн зүйлүүд хангалттай биш байна. Энэ байдлыг бий болгоход оролцсон бүх улс орнууд сургаж, дэмжиж, боловсрол олгож ирсэн хүмүүсээ хүлээн авах ёстой. Тэдэнд хилээ нээж, виз олгох ёстой. Тэд одоо бидний улсын ард иргэд юм. Бид тэр улсын нэг хэсэг байсан шиг тэд бидний нэг хэсэг болсон.

Бид тэр эмэгтэйчүүдийг боловсролтой болох, мэргэжил эзэмших, өөрийн амьдралыг зохиох, бидний адил эх орноо авч явахыг уриалсан. Гэтэл тэр хүмүүс маань одоо аюулд орчихоод байна. Тэд бол сэтгүүлч, эрдэмтэн, багш, их сургуулийн оюутан, уран бүтээлч, улстөрч зэрэг өндөр боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд юм. Агаараар авах ажиллагаа зогссон ч өөр замаар авах боломж байгаа гэдэгт итгэж байна. Эс бөгөөс ирэх он жилүүдэд эмэгтэйчүүдийн хувьд ямар ч байдлаар аймшигтай байж болох нийгмийн үүд хаалга бага багаар хаагдсаар л байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Azgui shoovdor 2021-09-06 66.181.180.129

Denduu azgui teneg shoovdor.

Avatar

Зочин 2021-09-06 199.249.230.146

= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

irvwn 2021-09-06 103.57.95.85

TALIBUUUD TEGJ DURAAR TAVHGUI HERVEE EMEGTEICHUUD BOLOVSROL EZEMSHVEL TALIBUUDAAS ILUU BOLOVSROLTOI BOLNO ERCHUUDEES ILUU BOLNO GEED SUL TAVIHGUI ODOO BGAA TALIBUUD ZOVHON ZEVSEG BARIJ L CHADDAG GEJ BGAA.

Avatar

Зочин 2021-09-06 46.27.145.211

Талибанууд захирч байхад наад улс чинь Энх тайван аюулгүй байдал бүрэн ноёрхсон улс байсан юм шүү!!! битгий худлаа дэмийрээд бай

Avatar

Ovgon 2021-09-06 64.119.16.65

танай мусулманууд чин монголчуудтай нийлэхээрээ коран судар гэрт үлдсэн гээд архи уугаад хүүхэндээд гүйдгийм ш дэ ккк, уяанаасаа алдуурсан нохой шиг ккк.

Avatar

СНН ХОГИЙН САВ 2021-09-06 46.27.145.211

Снн бол дан худлаа гуйвуулсан хогийн юм цацаж байдаг уншаад хэрэггүй шүү дээ 💩. иймэрхүү дан нэг талыг барьсан мэдээлэл тавиад хол явахгүй ээ 😤

Avatar

Зочин 2021-09-06 207.183.244.30

Afganch ehneruud mash hultsengui shuu, nuhriinhuu hajuud aavaasaa uur eregtei huntei ug duugardaggui er hun uruu harj ch bolohgui. Ih daruu busguichuud bdag shuu. Bi afgan naizuudtai sain mednee

Avatar

Зочин 2021-09-06 66.181.160.5

төв азийн гэгддэг стан-ы орнуудад хятадын нөлөө асар их болсон. талибуудын цаана зааварчилгаа өгөөд сууж байгаа нөхдүүд бол хятадууд л байгаа. пакистанаар дамжуулан афганд асар их нөлөөтэй болсон хятадууд дахин нэг мьянмартай л болж байгаа хэрэг. МАНай малнууд хятадуудыг бурханчлан тахиад л байгаа цаана нь хятадууд нэг хурандаанцарыг дарангуйлагч болгон хөөргөөд харьяандаа оруулах бодлого явуулаад байгаа.

Avatar

Зочин 2021-09-06 59.153.112.211

ЗХУ-ын дэглэм гэж бүү солиор. Тэр үед ард иргэд жинхэнэ эрх чөлөөтэй баян хоосон,зиндаа , хөрөнгө мөнгөний ялгаагүй. Сайд дарга албаныхныг эгэл жирийн иргэдээс чадвар мэдлэгээр нь тодроно.Тэд хамт олноор хүрээлүүлэн ажиллана.. Эмэгтэйчүүд эрхтэйчүүдийн ижил эрх эдлэнэ. Импляц байхгүй Бүтээгдэхүүний үнэ , санхүүжилтийг улсаас зохицуулна .Иргэд үнэгүй эмчлүүлж Цалинтай сурна.Харин улсын ажил намын бодлогоор явна. Гадны болох болохгүй нөлөөллийг хязгаарлана.Дарангуйлал үгүй дээ..

Avatar

Зочин 2021-09-06 43.242.243.71

ТЭР СССР ЧИНЬ БИДНИЙ БИЧИГ СОЁЛ ТҮҮХИЙГ НУЛИМСАН ШҮҮ ДЭЭ МАЛАА

Avatar

Бодит үнэн 2021-09-06 202.131.251.130

СССР байхгүй байсан бол Монгол улс байх байсан уу? Хятадын харьяанд байсан бас уллан тариа гэж сонссон уу малаа.

Avatar

Зочин 2021-09-06 107.77.208.197

Baih baihguig chi bid 2 lav mdq . Harin tuuhen nuhtsul baidald mongol uls sain songoltoo hiij irsen . Tiimdee ch unuudur uvur mongol tuva buriad tuvd uigar shig bish tusgaar mongol uls um

Avatar

Зочин 2021-09-06 139.5.217.23

Коммунизм хэзээ бүтэхгүй гэдгийг хүн төрөлхтөн мэднэ

Avatar

Зочин 2021-09-06 103.212.118.79

СССР чинь энэ улсыг ийм болгосон шүү дээ. Цэрэг армийг нь өөрсдийн талд татаад нөлөөгөө тогтоосон. Өнөөдрийн энэ зовлон гамшгийн эхийг тавьсан.

Avatar

Зочин 2021-09-06 43.242.243.140

Сэтгүүлчээ гарчгийнхаа найруулгыг эргээд харчихдаа!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж