Хууль зүйн сайд Х.Нямбаатар боксын холбоог тэргүүлнэ | News.MN

Хууль зүйн сайд Х.Нямбаатар боксын холбоог тэргүүлнэ

Токио 2020

Хууль зүйн сайд Х.Нямбаатар боксын холбоог тэргүүлнэ

Хууль зүйн сайд Х.Нямбаатар боксын холбоог тэргүүлнэ

Монголын бокс болон чөлөөт бөхийн спортын эргэн тойронд өнгөрөгч амралтын өдрүүдэд онцлох үйл явдлууд тохиолоо.


Дөрвөн жил тутамд олимпийн дараа Монголын спортын холбоод ээлжит хурлаа зарлаж, өнгөрсөн хугацааныхаа ажлыг дүгнэж, тэргүүнийхээ сонгуулийг хийдэг. Тэгвэл өчигдөр/2021.09.05/ боксын холбоо ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг сонгожээ.

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 42 дугаар зүйл. Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал гэсний 42.1.4-т зааснаар Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй гэж өөрчлөн баталжээ. Ингэснээр УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд спортын холбоодын удирдах зөвлөлд сонгогдож, ерөнхийлөгчөөр нь ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм. Угтаа УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглосон байсан боловч энэхүү заалтыг өнгөрөгч 2020 оны долдугаар сарын 9-ний өдөр хүчингүй болгож, өөрчлөн шинэчилжээ.

Мөн Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба тэргүүтэй хүмүүс тус холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Монгол" нэгдлийн охин компани "Эрдэнэс Силвер Ресурс" компанийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ажиллаж байсан билээ. Токио-2020 олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн боксын төрөлд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин өрсөлдөж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хамгийн өндөр амжилт үзүүлж, шөвгийн наймд шалгарсан.

ОСЛОГИЙН ДАШТ-ИЙГ ЗОРИХ ЧӨЛӨӨТ БӨХИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДРОВ

Монголын чөлөөт бөхийн холбоо "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д явууллаа. Хяналтын барилдаанд оролцсон тамирчид, дасгалжуулагч, шүүгч нар УОК-ын халдвар хамгааллын дэглэмийг чанга сахиж, бүх хүмүүс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан аж.

ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:

Эрэгтэй

  • 57 кг: Э.Бэхбаяр (Хүч)
  • 61 кг: Т.Түвшинтулга (МУБИС)
  • 65 кг: Т.Тулга (Хүч)
  • 70 кг: Б.Батмагнай (Алдар)
  • 74 кг: Э.Бямбадорж (Алдар)
  • 79 кг: Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  • 86кг: Г.Ганхуяг (МУБИС)
  • 92 кг: Д.Оргилох (Хасу-Мегастарс)
  • 97 кг: Ө.Батзул (Аврагч)
  • 125 кг: М.Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэй

  • 50 кг: Д.Отгонжаргал (Женко)
  • 55 кг: Э.Сумъяа (Хилчин)
  • 57 кг: Э.Даваачимэг (Хилчин)
  • 59 кг: Б.Шоовдор (Аврагч)
  • 62 кг: Э.Гантуяа (Хилчин)
  • 65 кг: Т.Энхжин (Алдар)
  • 68 кг: Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
  • 72 кг: Э.Даваанасан (Алдар)
  • 76 кг: Н.Загардулам (Хилчин)

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОД О.НАСАНБУРМАА ЗОДОГ ТАЙЛАВ

Ослод болох ДАШТ-ий хяналтын барилдааны үеэр Гавьяат О.Насанбурмаа зодог тайлж буйгаа зарласан юм. Тэрбээр Э.Даваанасантай барилдах үеэрээ зүүн гараа гэмтээн үргэлжлүүлэн барилдах боломжгүй болсон учир барилдаанаа өндөрлүүлж, эцэст нь дэвжээгээ үнсэн их спортоосоо тамирчны хувиар салах ёс гүйцэтгэв.

Өдгөө 32 настай О.Насанбурмаа гавьяат сүүлийн 10 гаруй жил Монголын чөлөөт бөхийн гол дүрүүдийн нэг байсан билээ. Тэрбээр ДАШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл, багийн ДАШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл, Азийн наадмаас нэг мөнгө, Азийн аваргаас нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Иван Ярыгиний алтан Гранд Пригаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль тус тус хүртэж байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Lodoi 2021-09-06 43.242.243.99

lodoi box holboond ochih ym yariagui shuu dee. nyambaatar box holboo huuliin yamns yavbal taarna

Avatar

Зочин 2021-09-06 66.181.161.113

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж үг байдагсан.

Avatar

DR. PRADHAN 2021-09-06 197.210.65.24

IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL:
DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Avatar

No no no 2021-09-06 172.58.143.165

WTF go away!

Avatar

зочин 2021-09-06 103.229.120.103

Улс төртэй хэт хутгалдах ч муу даа, боксын холбоо маань МАН-ын залуусыг бокст сургаж, улаан хамгаалагч бэлдэх байгууллага болж хувирах вий дээ, жүдочид женкогийн улаан хамгаалагчид болоод явдаг шиг юм л болно доо

Avatar

Зочин 2021-09-06 202.21.127.170

За одоо хүн зодох бэлтгэлээ базаах нь. Рекет бүлэглэл үүсгэх нь

Avatar

/*-*/ 2021-09-06 49.0.142.18

Боксын холбоонд биш бэлтгэл сургуулилалтын зааланд нь мещоконд хийгээд зүүчвэл таарна, тэрэн дээр хүнд жингийнхэн болон кикбоксоор хичээллэдэг хүмүүс нойтон улаан шуудай болтол нь дасгал хийвэл таарна

Avatar

Зочин 2021-09-06 199.249.230.146

========== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ЗОЧИН 2021-09-06 66.181.187.207

ОЮУН-ЭРДЭНИЙ ХАМААТАН ГЭЖ БАЙГАА

Avatar

Зочин 2021-09-06 202.21.108.217

Гөлөг

Avatar

Зочин 2021-09-06 144.168.159.20

Бусад улс орнуудын жишгээр Хууль зүйн сайд нь Боксын холбооны гэлтгүй, спортын холбооны ерөнхийлөгч байдаг юм билээ. Нямбаатар няхуур, хийе гэснээ хийдэг эр хүн. Үзээд алд амжилт.

Avatar

Зочин 2021-09-06 103.80.210.183

няхуур хүн гэхэд ямар тэнэг хууль гаргаад байнаа?

Avatar

Зочин 2021-09-06 45.72.62.209

Манай Боксооруудыг дэмжээд, ярилцаад явах ерөнхийлөгч байгаарай.

Avatar

Зочин 2021-09-06 192.241.91.2

Улсын шигшээ 1-ын дэргэд, улсын шигшээ 2 гэж бэлтгэл сургуулилт хийх нь гоё юмбээ. Хичээж байгаад шигшээ2-т орчих юм шүү.

Avatar

Зочин 2021-09-06 198.154.91.164

Доривтой дугарч байна ашгүй дээ. Монголын боксын холбоо өөрийн гэсэн өргөө гэртэй болох нь

Avatar

Зочин 2021-09-06 198.154.91.148

Тамирчдын сэтгэл зүй, эрүүл ахуй, хоол зүйчтэй болж байна гэдэг том дэвшил шүү.

Avatar

Зочин 2021-09-06 23.250.93.46

Боксынхон чинь угаасаа хараагтар ихтэй хүмүүс, Нямбаатар Хууль зүйг аваад явж чадаж байгаа юм чинь боксын холбоог аваад явж чадах байхаа.

Avatar

Иргэн 2021-09-06 202.179.25.134

Хийх ажил нь багадаад бгаа юм байлгүй. Уг нь буруу зөрүү захиалгат гэх мэт олон хуулийг засч цэгцэлмээр л байх юм.

Avatar

fuuu ter zurag ntr yu we 2021-09-06 103.229.120.233

sportiinhon gej hongiliin dorh hongild bdg tolgoigui mahnuud iom uhwal buun gaj dontonguud bgaa

Avatar

Зочин 2021-09-06 59.153.114.28

BOOOJGOINII holboog terguulvel tarana,

Avatar

Zochin 2021-09-06 59.153.114.44

Спортод Нямбаатарын хэрэг байхгүй Ерөнхийлөгчийн өвчин тусжээ Дарга хаана тэнд л нэрээ оруулаад л тууж явах юм Даргын өвчин ужгирчээ Яана даа хөөрхий

Avatar

Зочин 2021-09-06 202.126.89.21

За Нямбаатарт нударганыхаа чилээг гаргая даа. Зодноо чамайг.

Avatar

Зочин 2021-09-06 103.57.92.160

Баттулга ерөнхийлбгчийг дуурайгаад барахгүй л болов уу даа. Сайд дарга нар төсвийн мөнгийг л жаахан үрэх байхдаа.

Avatar

irgen 2021-09-06 66.181.161.63

yrdah ajlaa diilehgui baij,iluu harj biluu doloono gegch boloh yum da

Avatar

Зочин 2021-09-06 202.21.127.170

Хүн зодох суургууль хийж яах гэж байгаа юм бол доо. Хөөрхий өөр олигтой холбооны дарга олдохгүй байгаа юм болов уу да.

Avatar

Зочин 2021-09-06 202.9.46.20

дасгалжуулагчаар нь томилчихвол арай дээр биш үү

Avatar

Зочин 2021-09-06 172.58.143.165

Beltgel hangagch geech

Avatar

иргзн 2021-09-06 202.179.27.11

Даргын дон өвчин тусчихсан, Сэтгэцын доголдолтой

Avatar

Зочин 2021-09-06 192.82.69.207

Нохойн ббас

Avatar

Зочин 2021-09-06 172.58.3.163

Гүшүүн бас сайд одоо бас ерөнхийлөгч Төрийн ажил ингээд л дампуурдаг юм.

Avatar

Зочин 2021-09-06 192.82.64.208

ene erguu dagz er n UIH-aas garaad ter boksooroo yavsan n deer baihoo! tarhi tolgoitoi eruul saruul uhaantai hun shig yaavch haragddaggui bolohoor iim chuhal alban tushaal deer iim erguu dagz narig bailgaad hereggui baih gej bodoj baina.

Avatar

Зөвлөгч 2021-09-06 202.126.88.146

Төрийн ажлаа дийлэхгүй байж далдаганаад

Avatar

Зочин 2021-09-06 66.181.164.192

Т.Мөнхбаяр бол холбоог удирдаад удаагүй, амжилт нэхэх болоогүй. Уг Т.Мөнхбаяр нь байсан бол хөрөнгө санхүүгээр хэнээс ч хараат бус хэдэн муу тамирчнаа гуйлга хийлгэхгүй аваад явах сэтгэл, хөрөнгөтэй хүн.
Х.Нямбаатар бол ганган хүүхэнл гархи нэмэр гэж урдах ажлаа барахгшй л шунаад байхын бузар н**ш.

Avatar

Зочин 2021-09-06 59.153.113.159

Муу эрд халдага дараа гэгчээр урдахаа дийлэхгүй байж бас нэг сэтэр зүүх ч дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж