Хууль зүйн сайд Х.Нямбаатар боксын холбоог тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

Токио 2020

Хууль зүйн сайд Х.Нямбаатар боксын холбоог тэргүүлнэ

Хууль зүйн сайд Х.Нямбаатар боксын холбоог тэргүүлнэ

Монголын бокс болон чөлөөт бөхийн спортын эргэн тойронд өнгөрөгч амралтын өдрүүдэд онцлох үйл явдлууд тохиолоо.


Дөрвөн жил тутамд олимпийн дараа Монголын спортын холбоод ээлжит хурлаа зарлаж, өнгөрсөн хугацааныхаа ажлыг дүгнэж, тэргүүнийхээ сонгуулийг хийдэг. Тэгвэл өчигдөр/2021.09.05/ боксын холбоо ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг сонгожээ.

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 42 дугаар зүйл. Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал гэсний 42.1.4-т зааснаар Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй гэж өөрчлөн баталжээ. Ингэснээр УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд спортын холбоодын удирдах зөвлөлд сонгогдож, ерөнхийлөгчөөр нь ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм. Угтаа УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглосон байсан боловч энэхүү заалтыг өнгөрөгч 2020 оны долдугаар сарын 9-ний өдөр хүчингүй болгож, өөрчлөн шинэчилжээ.

Мөн Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба тэргүүтэй хүмүүс тус холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Монгол" нэгдлийн охин компани "Эрдэнэс Силвер Ресурс" компанийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ажиллаж байсан билээ. Токио-2020 олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн боксын төрөлд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин өрсөлдөж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хамгийн өндөр амжилт үзүүлж, шөвгийн наймд шалгарсан.

ОСЛОГИЙН ДАШТ-ИЙГ ЗОРИХ ЧӨЛӨӨТ БӨХИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДРОВ

Монголын чөлөөт бөхийн холбоо "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д явууллаа. Хяналтын барилдаанд оролцсон тамирчид, дасгалжуулагч, шүүгч нар УОК-ын халдвар хамгааллын дэглэмийг чанга сахиж, бүх хүмүүс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан аж.

ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:

Эрэгтэй

  • 57 кг: Э.Бэхбаяр (Хүч)
  • 61 кг: Т.Түвшинтулга (МУБИС)
  • 65 кг: Т.Тулга (Хүч)
  • 70 кг: Б.Батмагнай (Алдар)
  • 74 кг: Э.Бямбадорж (Алдар)
  • 79 кг: Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  • 86кг: Г.Ганхуяг (МУБИС)
  • 92 кг: Д.Оргилох (Хасу-Мегастарс)
  • 97 кг: Ө.Батзул (Аврагч)
  • 125 кг: М.Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэй

  • 50 кг: Д.Отгонжаргал (Женко)
  • 55 кг: Э.Сумъяа (Хилчин)
  • 57 кг: Э.Даваачимэг (Хилчин)
  • 59 кг: Б.Шоовдор (Аврагч)
  • 62 кг: Э.Гантуяа (Хилчин)
  • 65 кг: Т.Энхжин (Алдар)
  • 68 кг: Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
  • 72 кг: Э.Даваанасан (Алдар)
  • 76 кг: Н.Загардулам (Хилчин)

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОД О.НАСАНБУРМАА ЗОДОГ ТАЙЛАВ

Ослод болох ДАШТ-ий хяналтын барилдааны үеэр Гавьяат О.Насанбурмаа зодог тайлж буйгаа зарласан юм. Тэрбээр Э.Даваанасантай барилдах үеэрээ зүүн гараа гэмтээн үргэлжлүүлэн барилдах боломжгүй болсон учир барилдаанаа өндөрлүүлж, эцэст нь дэвжээгээ үнсэн их спортоосоо тамирчны хувиар салах ёс гүйцэтгэв.

Өдгөө 32 настай О.Насанбурмаа гавьяат сүүлийн 10 гаруй жил Монголын чөлөөт бөхийн гол дүрүүдийн нэг байсан билээ. Тэрбээр ДАШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл, багийн ДАШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл, Азийн наадмаас нэг мөнгө, Азийн аваргаас нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Иван Ярыгиний алтан Гранд Пригаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль тус тус хүртэж байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж