“Залуу лидерүүдийн хөтөлбөр”-ийн тав дахь удаагийн хөтөлбөрийг яг одоо МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн байранд танилцуулж байна. Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны яамны АГ-ын захирал Б.Ганболд, МУИС-ийн ОУХС-ийн захирал Б.Хулдорж болон бусад албаны хүмүүс оролцох ажээ. АНУ-ын Зүүн Хойд Азийн Эдийн засгийн Форум “Залуу лидерүүдийн хөтөлбөр”-ийг 2006 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ удаагийн хөтөлбөрөө Улаанбаатар хотноо МУИС-ийн ОУХС, Зүүн Хойд Азийн нийгэмлэг, Ази номхон далайн институттай хамтран бүс нутгийн залуу лидерүүдийг оролцуулан зохион байгуулж буй нь энэ аж.
Б.Сүрэн