Цар тахлын Мю хувилбар олон улсад дэгдэж болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.09.05-нд нийтлэгдсэн

Цар тахлын Мю хувилбар олон улсад дэгдэж болзошгүй байна

Цар тахлын Мю хувилбар олон улсад дэгдэж болзошгүй байна

Энэ долоо хоногт АНУ-ын халдварт өвчин судлаач Энтони Фаучи мэргэжилтнүүдэд Колумбад анх бүртгэгдсэн цар тахлын Мю гэх хувилбарыг маш анхааралтай ажиглахыг уриалжээ.

ДЭМБ-ын мэдээлж байгаагаар B.1.621 буюу Мю хэмээн нэрлэгдсэн тус хувилбар дархлааны системд баригдалгүйгээр хүнийг өвчлүүлэх хөнөөлт чадвартай гэнэ. Мөн зарим эрдэмтэд эл хувилбарын эсрэг зарим вакцин ямар ч үйлчилгээгүй байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч бататгахын тулд цаашид илүү нарийн судлах шаардлагатай аж.

Анх энэ оны нэгдүгээр сард Колумбад үүссэн гэх тус хувилбар өдгөө нийт 39 улсад бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар олон улсад нийт халдварын 90 гаруй хувийг эзэлж буй дельта хувилбарын дараа Мю хувилбар олон улсад зонхилж болзошгүй гэж олон эрдэмтэн таамаглаж байна.

Эх сурвалж: DEADLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ХарамсалтайХарамсалтай
25
БурууБуруу
17
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
9
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж