“Аавтай чинь учирсан түүх” хувилбар гарна

Хуучирсан мэдээ: 2021.09.05-нд нийтлэгдсэн

“Аавтай чинь учирсан түүх” хувилбар гарна

“Аавтай чинь учирсан түүх” хувилбар гарна

АНУ-ын CBS телевизийн бүтээл “How I met your mother” буюу “Ээжтэй чинь учирсан түүх” цуврал хамгийн сүүлийн ангиа олны хүртээл болгосноос даруй долоон жил өнгөрчээ. Тэгвэл тус цувралын уран бүтээлч нар дээрх цувралын үйл явдлыг нөгөө талаас нь харуулсан “How I met your father” буюу “Аавтай чинь учирсан түүх” хэмээх цуврал бүтээж байгаагаа зарлажээ. Тус хувилбарт ихэвчлэн залуу жүжигчид тоглох агаад Тед, Робин, Барни, Маршл, Лили нараас огт өөр бүлэг найзуудын үйл явдал гарах аж.

“Аавтай чинь учирсан түүх” цувралд гол дүр Софи хэмээх эмэгтэй 2021 онд хүүдээ аавтай нь хэрхэн танилцсан тухайгаа дурсан ярьж буй үйл явдал гарах гэнэ. Гэхдээ тус цуврал чухам хэзээ олны хүртээл болж эхлэх нь одоохондоо тодорхой болоогүй байна. Ямартай ч энэ оны дөрөвдүгээр сарын сүүл үед эхний бүлгийн 10 ангийг бүтээж дууссан аж.

Эх сурвалж: GHS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж