Хатан хаан нас барахад хэрэгжүүлэх төлөвлөгөө задарлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.05-нд нийтлэгдсэн

Хатан хаан нас барахад хэрэгжүүлэх төлөвлөгөө задарлаа

Хатан хаан нас барахад хэрэгжүүлэх төлөвлөгөө задарлаа

Нэгдсэн Вант улсын хатан хаан нас барахад оршуулах ёслолыг хэрхэн гүйцэтгэх талаар хамгийн сүүлийн үеийн төлөвлөгөөний зарим чухал хэсгүүд задарчээ.

Энэ оны эхээр хунтайж Филипп нас барснаас хойш хатан хаанд олон хүн санаа зовж, түүнийг нас барвал хэрхэх тухай сэдэв олныг хамарсан ярианы нэг хэсэг болсон билээ.

Тэгвэл “Лондонгийн гүүр ажиллагаа” хэмээн нууц нэрээр нэрлэсэн төлөвлөгөөнөөс харахад хатан хааныг нас барвал оршуулах ёслолыг арван хоногийн дараа хийх бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгохгүй гэнэ. Тиймээс тэр өдөр ажил олгогч нар хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр ажилчдаа амраах эсэхээ өөрсдөө шийдэх аж.

Мөн хатан хааныг нас бармагц засгийн газар, төрийн албаны бүх цахим хуудсууд ажиллахаа больж, хар дэлгэц болох аж. Мөн харилцаа холбооны удирдах газраас заавар өгтөл бүх департмент цахим хуудсандаа жиргээ оруулахгүй байх ёстой аж.

Харин оршуулах ёслолын өдөр болоход хатан хааны авсыг Букингхэмийн ордноос Вестминстерт аваачиж хөдөөлүүлэх гэнэ. Тэнд гурван өдөр, өдөрт 23 цагийн турш зочдод үзүүлэх гэнэ. Мөн хатан хааны авсыг очиж үзэх хүсэлтэй хүмүүс урьдчилж тусгай тасалбар худалдан авах ёстой гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж