Сэлбийн гүүрнээс машин онхолдсон ослын шалгах ажиллагаа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.05-нд нийтлэгдсэн

Сэлбийн гүүрнээс машин онхолдсон ослын шалгах ажиллагаа үргэлжилж байна

Сэлбийн гүүрнээс машин онхолдсон ослын шалгах ажиллагаа үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн И март худалдааны төвийн хойд зам буюу Сэлбийн гүүрэн дээр өчигдөр /2021.9.5/ зам тээврийн ноцтой осол гарсан.  Тодруулбал, “Ланд круйзер 200” маркын автомашин явган зорчигч мөргөж гэмтээгээд, хашлага даван гүүрнээс унасан байна.

Ослын улмаас жолооч гараа хугалсан, мөргүүлсэн охины тархи хагарч, дотуур гэмтэлтэй биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Машинд дөрвөн хүн явсан бөгөөд нэгнийх нь бие муу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Ослын газар эмнэлэг болон цагдаа нар ажиллаж, унасан машиныг татан авсан байна. Ослын шалтгааныг тодруулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүтэй холбогдоход “Хэргийн газрын үзлэг болон мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ослын нөхцөл, шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж