Томуугийн вакцинд 360 мянган иргэнийг хамруулна

Хуучирсан мэдээ: 2021.09.05-нд нийтлэгдсэн

Томуугийн вакцинд 360 мянган иргэнийг хамруулна

Томуугийн вакцинд 360 мянган иргэнийг хамруулна

Дулааны улирал дуусч, ханиад томуугийн улирал эхэлж буй энэ үед дархлаажуулалтын аяныг улс даяар өрнүүлдэг. Энэ жил улирлын томуугийн вакцинд 1-11 насны хүүхэд, эрсдэлт бүлгийн хүн ам болох 360 мянган иргэнийг хамруулна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Цар тахлын халдварын тархалт өндөр байгаатай зэрэгцээд хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугаар өвчлөх хүмүүс ихэсдэг. 9-11 сард хүүхдүүд томуугаар өвчлөх нь элбэг учир нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  Б.Бямбадорж есдүгээр сарын 25-нд томуугийн эсрэг вакцин оруулж ирэх талаар ярьж, Засгийн газарт энэ хугацааг аль болох сунгаж, яаралтай оруулж ирэх талаар анхаарч ажиллах хэрэгтэй болохыг мэдээлсэн. Тэрбээр, Covid-19-ийн онцгой нөхцөлд томуугийн дэгдэлт өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өнгөрсөн жил бага байсан. Гэхдээ бага насны хүүхдүүдийн ханиад, томуугийн өвчлөл, уушгины хатгалгаа болох эрсдэл улирлын чанартай өндөр байсныг эмч нар онцолж байгаа гэсэн юм.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас энэ талаар тодруулахад "Вакцины татан авалт болон хийж эхлэх төлөвлөгөөт хугацааны хувьд Эрүүл мэндийн яамнаас зохицуулалтыг хийж ажиллана. Ирэх сард вакцины татан авалт хийгдсэнээр үнэ ханшийн мэдээлэл гарах байх. Ямартай ч Covid-19-өөр өвдөөд эдгэрсэн хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдаж болохгүй гэсэн заалт одоогоор байхгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж