Булган аймгийн Орхон сумын нутаг аймгийн төвөөс 92 км, сумын төвөөс 114 км-т орших Халиун багийн нутаг Уушгийн гарам гэх газарт наймдугаар сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живжээ. Энэ дуудлагыг есдүгээр сарын 2-ны 20:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Орхон аймгийн харьяат 44 настай, эрэгтэй Л наймдугаар сарын 31-ний өдөр “Хово” загварын өөрөө өргөгч автомашинаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж яваад Орхон голын усанд суужээ. Есдүгээр сарын 2-ны өдөр автомашинаа уснаас татаж гаргах гэж байгаад живсэн байна. Аврагчид Уушгийн гарам хэмээх газраас зүүн зүгт Зүйлийн гол гэдэг газар хүртэл 15 км-т хоёр удаа завиар урсаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоогоод байсан. Эрлийн ажлыг өчигдрөөс /2021.9.4/ дахин эхлүүлсэн гэлээ.
Холбоотой мэдээ