БНСУ-д хүчирхийлэлд өртсөн эмэгтэйд шаардлагатай тусламж үзүүлж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2021.09.05-нд нийтлэгдсэн

БНСУ-д хүчирхийлэлд өртсөн эмэгтэйд шаардлагатай тусламж үзүүлж байгаа гэв

БНСУ-д хүчирхийлэлд өртсөн эмэгтэйд шаардлагатай тусламж үзүүлж байгаа гэв

Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Бүпён дүүрэгт хоёр жил гаран буудалд ажиллаж байсан монгол эмэгтэй солонгос захиралдаа зодуулсан хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Солонгос захирал нь түүнийг хүчирхийлэхийг завдахад хохирогч эмэгтэй эсэргүүцсэнээр зодуулсан байна.

Хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас өмссөн хувцастайгаа хөл нүцгэн зугтан гарч ойролцоох дэлгүүр рүү гүйж ороод дэлгүүрт байсан хүмүүсээс тусламж хүссэнээр аврагджээ. Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлж, хохирогч эмэгтэй мултарсан эрүүгээрээ хоол ч идэж чадахгүй хүнд буй тухай нэгэн эмэгтэй цахим хуудастаа бичжээ. Уг асуудлаар Монголын улсын Гадаад харилцааны яамнаас “БНСУ-д хүчирхийлэлд өртсөн иргэн Н-д Гадаад харилцааны яам болон Сөүл дэх Элчин сайдын яамны зүгээс шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж байгаа. Тухай иргэний хүсэлтийн дагуу түүний талаар болон хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн мэдэгдлийг цахим хуудсаараа мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж