Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн батлагдсан 3628 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа. Тэдгээрийн 897 нь Улаанбаатар, 2729 нь орон нутагт бүртгэгдсэн бол хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Нас барсан хүмүүсийн тухайд 41-60 насны хоёр, 61-80 насны хоёр, 80-аас дээш насны нэг хүн Covid-19-өөр хүндэрч өөд болжээ.
Өнгөрсөн хоногт 3300 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар,
- Хөнгөн 11026
- Хүндэвтэр 4430
- Хүнд 1332
- Нэн хүнд 222 хүн эмчлүүлж байна.
Вакцины үр нөлөө тодорхой хэмжээгээр буурч байгаа аж. Урьдчилсан таамаглалаар өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол есдүгээр сарын 20-25 хооронд 2500-3500 хүрнэ. Кластер халдварт өртсөн 5410 хүнд хийсэн дүн шинжилгээгээр 75.5 хувь нь гэр бүлийн гишүүд, 10.5 хувь нь албан байгууллага хамт олноос халдвар авчээ. “Нэг гэрт амьдардаг байх, ажил албан байгууллагаас халдварт өртөх эрсдэл хамгийн их байна. Тиймээс гэр бүл, найз нөхдөөрөө хамт хооллохгүй байх, баяр ёслол тэмдэглэхгүй байх, хаалттай орчинд амны хаалтгүй ярилцахгүй байх, ойрын зайнд удаан хугацаанд дэглэм баримтлахгүй байх, олон хүн цугласан арга хэмжээнд очихгүй байх хэрэгтэй”-г ЭМЯ-наас анхааруулж байна.